Арлын орны сумогийн дэвжээг доргиож буй Монгол аваргуудын нэг нь Какүрюү М.Ананд билээ.
Тэрээр мэргэжлийн сумод 2001 онд мэргэжлийн сумод элсэн орсон. Түүнээс хойш зиндаа бүрт хүчийг үзэж 2006 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд макүүчид дэвшсэн байна. Харин 2012 оны тавдугаар сард озэки, 2014 оны гуравдугаар сард анх удаа дээд зиндаанд түрүүлж, ёкозүна цол хүртжээ.
30 насны босго давж буй Японы мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна Какүрюү хуримаа хийхээр болжээ. Түүний гэргий болох эмэгтэйг Д.Мөнхзаяа гэдэг 23 настай бүсгүй аж. Хосууд ирэх тавдугаар сард үрийн зулай үнэрлэх юм. Тэдний хуримын тов одоогоор гараагүй байгаа гэнэ. Какүрюү Анандыг Монгол бүсгүйтэй гэрлэх болсонд нь нутаг нэгтнүүд хамгийн ихээр талархаж байна. Учир нь 69 дэх ёкозүна Хакухо Япон эхнэртэй. М.Ананд Их аварга болсныхоо дараа гэргий болох бүсгүйтэйгээ уулзах болжээ. Харин дөрвөн сарын өмнөөс хамт амьдарч эхэлсэн аж.
mongolcom.mn