2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-нийг зохион байгуулах эрхийг авсан Катар-чууд тус тэмцээнийг 12-р сард зохион байгуулахаар ярилцаж байна . Учир нь бусад Дэлхийн аваргийн жишгийг дагаж 6-гаас 7-р сарын хооронд зохиовол үзэгч багатай байх бөгөөд Катарт тэр үеэр дунджаар 40 хэмийн халуун байдаг аж . Дэлхийн хөлбөмбөгийн холбоо ч өвөл зохион байгуулахыг үгүйсгэж чадахгүй байгаа бөгөөд ирэх 9-р сард болох чуулганаар энэхүү асуудал шийдэгдэх гэнэ.Хэрэв ДАШТ өвөл зохиогдвол Европын Лигүүдийн хуваарь өөрчлөгдөх нь гарцаагүй ба хүмүүсийн зуны амралтын үеэр хөлбөмбөгийн улирал үргэлжлэх нь эдийн засгийн хувьд ашигтай байж болох тухай мэдээ байна .
эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл