2014 онд 221 амьтныг шинээр нээжээ

0241efba56e58bfboriginalЭрдэмтэд 2014 онд амьтны 221 шинэ төрөл зүйлийг шинээр нээжээ. Калифорнийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны тэнхимээс энэ талаар мэдээлсэн байна. Шинжлэх ухаанд шинэ амьтан нээгдэх нь ердийн үзэгдэл ч сүүн тэжээлтэн амьтан шинээр нээгдсэн нь яриангүй онцлох үйл явдал юм. Шинээр нээгдсэн амьтдын дийлэнх буюу 110 зүйл нь шоргоолжны төрөлд хамарч байгаа бол 28 нь загас, 25 нь загас аж.

Шинээр нээгдсэн цорын ганц сүүн тэжээлтэн амьтан нь Намибийн цөлөөс олдсон жижиг хулагана юм. Хойд хоёр хөл дээрээ дэвхэрч явдаг, алагдаахайтай төстэй амьтан ажээ. Гол онцлог нь Macroscelidea гэх ерөнхий нэртэй имж, алагдаахай зэрэг 19 төрлийн “хамаатнууд”-аасаа биеэр хамгимйн жижигхэн нь болж байгаа юм байна.

Сонирхолтой нь, дэлхий дээрх бүх төрөл зүйлийн амьтан, ургамлын зөвхөн 10 хувийг нь л олж нээсэн гэж үздэг бөгөөд үлдсэн 90 хувь нь одоо болтол шинжлэх ухаанд мэгэдэгдээгүй оршсоор байгаа аж. Калифорнийн их сургуулийн Шинжлэх ухааны академийн профессор Мег Лоцман энэ талаар “Бид шинэ төрөл зүйл хайх ажлаа байнга үргэлжлүүлсээр байгаа нь зөвхөн тэднийг байдаг гэдгийг нь олж мэдэх бус, дэлхийн экосистемд ямар үүрэг гүйцэтгэдэгийг нь судлах зорилготой байдаг юм” хэмээн хэлжээ.

Мөн энэ жилийн гол олдвороор эртний том амт махчин аварга загасыг зайлшгүй нэрлэх ёстой. Энэхүү аварга загасны шүдийг өмнө нь эрдэмтэд судлаад 23 сая жилийн өмнө амьдарч байсан хэмээн тогтоосон байдаг бөгөөд энэ жил амьдаараа олджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Сайхан

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …