Нэг тонн усыг 40-150 төгрөгөөр авч хэрэглэдэг гэнэ үү

944591_566726773348468_521821988_n Улс орны хөгжилд уул уурхайн салбарын хөгжил  чухал үүрэгтэй ч хууль дүрмийг чанд мөрдөн ажиллахгүй бол  хэтдээ бид  ширгэсэн гол, ухсан нүх, эргүүлсэн хөрс шороотойгоо үлдэх аюул нүүрлээд байна. Гадныхан аль болох хямд үнэ өртөгөөр асуудлыг шийдээд эцэст олборлож авсныхаа дараа орхиод явах нь  тодорхой шүү дээ.

Олон нийтийн анхаарлыг татаад байгаа  Ховд аймгийн Дарви сумын  нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн уурхай,   уул уурхайн үйлдвэрлэлдээ Сутай хайрханаас эх аван урсдаг Мөрөнгийн голын усыг ашигладаг. Нутгийн айлууд намар уулаас нам дор газарт буухад Мөрөнгийн ус татран малчин өрх ундны усгүй, хонь мал нь уух усгүй болж байгаа тухай мэдээлэл өмнө нь дуулддаг байсан нь Мөрөнгийн голын урсгалын замаас нь МОЭНКО компани үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр ус татан авдаг байсантай холбоотой байжээ.

Нийслэлчүүд бид нэг литр усыг 1 – 10 төгрөгийн үнэтэйгээр  авч хэрэглэж байхад хөдөө орон нутагт ажиллаж байгаа уул уурхайн компаниудын зарим нь хөрсний  усны  литр тутмыг нь 0.04-0.15 төгрөгөөр авч хэрэглэж байдаг юм байна. Тухайлбал,   Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшдэг МОЭНКО  компани үйлдвэрлэлийн зориулалттай 1 тонн  усыг 150 төгрөгөөр, хэрэглээний  зориулалттай  1 тонн усыг 40 төгрөгөөр худалдан авдаг ажээ. Түүнчлэн ийм үнээр худалдан авах гэрээг энэ компани  2012-2032 он хүртэл 20 жилийн хугацаатайгаар байгуулсан байх юм. 970464_566728276681651_1005000885_n

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан  Ерөнхнийлөгчид нэр дэвшигчид  гадны компаниудын энэ мэтийн даварсан, бусармаг үйлдлүүдийг хэрхэн зохицуулах тухай асуудлаар өөр өөрсдийн саналаа боловсруулж олон нийтэд танилцуулах нь зөв зүйтэй болов уу?

Тэгээд ч эрх баригчдын яриад байсан  шударга ёс хаана байна вэ, монгол улсын иргэд ундны усаа өндөр үнэтэйгээр авч хэрэглэж байхад, гадны  хөрөнгө оруулагчид бараг үнэгүй шахуу  ус ашиглаж байна шүү дээ.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …