Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барих барилга байгууламж, автозамын зураг төслийг баталлаа

p19auh0uj0eisn4dhuev2va8b1Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/1073 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжин хэрэгжих шинээр баригдах барилга байгууламж, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд тавигдах 3,0 км авто замын зураг төсөл, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд барих 2,8 км авто замын зураг төсөл,  тус дүүргийн 9 дүгээр хороонд барих 2,5 км авто замын зураг төсөл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төслийг баталлаа.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, авто замын зураг төсөлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ШИНЭЭР БАРИГДАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, АВТО ЗАМЫН
ЗУРАГ ТӨСӨВ,ТЭЗҮ, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХӨРӨНГӨНӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал Хугацаа Төсөвт өртөг           /сая төг/
1 Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2013-2015 180,0
2 Автозамын зураг төсөл 3,0 км /БЗД, 19 дүгээр хороо/ 2013-2015 60,0
3 Авто замын зураг төсөл 2,8 км /БЗД, 24 дүгээр хороо/ 2013-2015 56,0
4 Авто замын зураг төсөл 2,5 км /БЗД, 9 дүгээр хороо/ 2013-2015 50,0
5 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төсөл 2013-2015 40,0
ДҮН 386,0
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …