Гурван иргэнийг хазаж, гэмтээв

olloo_mn_1420512989_nohoiТөв аймгийн  Алтанбулаг  сумын II багийн нутаг, Дунд Хавтгайн энгэр хэмээх газар нутаглаж байсан  малчин С-ийн нохой  энэ сарын 3-ны өдөр хүн рүү дайрчээ. Үүний улмаас гурван хүн хазуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр нохойд хазуулсан иргэдэд урьдчилан сэргийлэх вакцин, боолт хийжээ. Эдгээр иргэд нь 20-36 насныхан аж. Хүн рүү дайрсан нохойг устгаж, шинжилгээнд хамруулсан байна. Одоогийн байдлаар эцсийн хариу гараагүй болохыг албаныхан мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

​МСНЭ-ийн Хууль, ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатартай ярилцлаа – Энэ сарын 9-ний шөнө “Дэнс.мн”-ий …