2014 онд 8148 оюутан, залуу ажилтай болжээ

olloo_mn_1420514135_2c6cac9c55de17b1bigМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуучуудыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах зэрэг хөдөлмөр зуучлалын маш олон үйлчилгээг шат дараалалтайгаар зохион байгуулсан бөгөөд Бүтээн байгуулагч залуус, Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж ажлын туршлага суулгасан байна. Долоо хоног бүр зуу, зуун залуучууд цагийн болоод байнгын ажлын байранд зуучлагдаж ажилтай орлоготой болжээ.

Өнгөрсөн 2014 онд 8148 залуу Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр зуучлагдан ажилтай боллоо гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Гэхдээ үүнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоо ороогүй гэдгийг хэлсэн юм. 2015 онд дээрх тоог 2 дахин нэмэгдүүлж ажиллах болно гэдгээ Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …