Нийслэлийн мал сүргийн тоо өмнөх оныхоос 17 хувиар өсчээ

b450bce2be50f82b3dce0b061027e75aНийслэлийн Засаг даргын А/965 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллого явагдаж дууслаа. Эцсийн дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385364 хүрч, өмнөх оныхоос 17.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс хонин сүргийн тоо толгой хамгийн их буюу 158853, үхэр 76570, адуу 33864, ямаа 115923, тэмээ 154 хүрчээ. Хамгийн их малтай дүүргээр Багануур тодорсон бол хамгийн цөөн малтай дүүргээр Баянгол дүүрэг шалгарсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …