Иргэний зөвлөлийн гишүүд сургалтанд хамрагдлаа

IMG_2884Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тушаалаар томилогдсон сургалтын багийн бүрэлдэхүүн орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдийн дунд сургалт зохион байгуулав.
Ховд аймагт явагдсан сургалтанд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн, Говь-Алтай аймагт явагдсан сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн, Булган аймагт явагдсан сургалтад Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн, Говьсүмбэр аймагт явагдсан сургалтад Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд оролцлоо.
Сургалтын хугацаанд 8 цагийн эрх зүйн хичээл, Булган, Ховд аймгийн Цагдаагийн газар, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 4 цагийн танилцах дадлага тус тус зохион байгуулсан байна.

Түүнчлэн сургалтын явцад Иргэний зөвлөл байгуулах, ажиллуулах, гишүүдийн урамшуулал, бусад зардал, олон нийтийн цагдаагийн ажилтны талаар орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдээс гаргасан санал шүүмжлэл, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн зарим алба хаагчийн хүсэлтийг сонсож, холбогдох албан тушаалтнуудад танилцуулжээ.
Сургалтад хамрагдсан Иргэний зөвлөлийн гишүүд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, цагдаагийн байгууллагын алба хаагчдад Сургалт дадлагын төвийн гэрчилгээг гардуулж, сургалтын явцыг дүрс бичлэг хийн баримтжуулж, CD хэвлүүлэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …