Ширэнгийн ой шиг ширвээ хар хөмсөгтэй дуучин Д.Намсрайноров сонсогчдыг уран бүтээлээрээ татахдаа гарамгай нэгэн гэж мэргэжил нэгт үеийнхэн нь ярьдаг юм билээ. Тэрбээр хамгийн сүүлд “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” хэмээн “Дурлан дурлан хайрламаар” дууг дуулж “Сэрэл хөдөлгөдөг дуучин” гэсэн сэтэрийг аль хэдийнэ зүүгээд амжсан билээ. Мөн тус дуунд “Дээлний чинь энгэрээс гангын үнэр сэнгэнээд байна аа” хэмээх мөрт ч байдаг бөгөөд үүнээс болж сүүлийн үед шашны дэлгүүрүүдэд зарагддаг ганга өвсний борлуулалт нэмэгдсэн гэх хошигнол гарчээ.
Энэ талаараа дуучин залуу маань ““Дурлан дурлан хайрламаар” дууны “Гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гэсэн мөрийг хүмүүс их өлгөж авч ярьдаг. Ганга гэдэг үнэхээр гоё үнэртэй эмийн ургамал. Дээрээс нь муу зүйлийг гангын үнэрээр дарж ариусгадаг. Гангын борлуулалт нэмэгдсэнд үнэхээр баяртай байна” гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn