Стресстэй байгаа эсэхээ өөрөө шалгах богино хэмжээний тест

Reduce StressСтресс гэдэг нь “хучдэл” гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөөлтэй цочролын улмаас хүн болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн байдлыг” стресс гэдэг.

Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон хямрахыг стресс гэнэ.

Заавар : Сүүлийн 1 сард дараах шинж тэмдгүүдээс илэрсэн бол доорх хариултанд тохирсон оноог тавьж нийлбэрээр нь үнэлэнэ үү!

0 – хэзээ ч үгүй

1 – хааяа

2 – үе үе боловч байнга тал руугаа дөхсөн гэж хэлж болохоор

3 – Олон удаа

4 – Үргэлж гэсэн үнэлгээний алинд нь илүү тохирч байгааг сонгон хариулна уу.

1. Та амархан ядарч, унтсан ч гэсэн дандаа л амраагүй юм шиг сульданги байдаг уу

2. Хүмүүс өөрсдийнхөө өдөр тутмын, болох болохгүй явдлынхаа талаар ярихад танд яршигтай санагдаж, үүнээс болж амархан уурлаж уцаарладаг уу?

3. Өөрт чинь нэн чухал тулгамдсан, шийдвэрлэх хэрэгтэй асуудал болон ичгүүргүй байдал бий болсон, урьдынхаасаа нэмэгдсэн мэт мэдрэмж төрдөг үү?

4. Та юунаас болоод байгаагаа өөрөө ч мэдэхгүй уйтгар гунигт автан, хэвийн үед байдгаасаа илүү уйламхай болоод байна уу?

5. Та төлөвлөсөн уулзалт, өнгөрсөн ямар нэг үйл явдлын сүүлийн хугацаагаа мартаад байна уу? ( Та мартамхай болоод байна уу? )

6. Та найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ цөөн уулзах болж, ганцаараа байх, хүмүүсээс тэрч бүү хэл найз нөхдөөсөө ч хүртэл холдохыг хүсдэг болсон уу?

7. Өдөр тутмынхаа ажлаа хийхэд урьдынхаасаа илүү хүч орох болсон уу?

8. Өөрт чинь ходоод өвдөх, толгой өвдөх, хүйт даах, бие нозоорох гэх мэт ямар нэг зовиур илрээд байна уу?

9. Өдрийн ажлаа дуусгасны дараа дэндүү ядарч, тэнхээгүй болсон мэдрэмж танд үүсдэг үү?

10. Урьд нь таны сонирхолтой дуртай байсан зүйл чинь одоо сонирхолыг чинь татахаа больсон уу?

11. Та ажилдаа дур сонирхолгүй болж, ажил хийнэ гэхээр сэтгэлээр шаналах болсон уу?

12. Таны төлөвлөгөө санаснаасаа бага үр дүнд хүрэх болсон уу?

13. Та стрессээ тайлахын тулд хоол ундаа багасгах, ихэсгэх, тамхи их татах, архи их уух зэрэг байдалд орсон уу

Хариулт: Таны хариултуудын нийлбэр оноо 

0 – 15: Та стрессээ өөрөө тайлах боломжтой

16 – 25: Та стресст автсан бөгөөд түүнийгээ тайлах арга хэмжээ авахад оройтоогүй байна.

26 – 35: Та туйлдлын байдалд хүрэх боломжтой

35 – дээш: бол туйлдлын байдалд хүрсэн байна.

/Туйлдал гэдэг нь стресстэй холбоотой эмгэг өөрчлөлт юм. 26 – дээш оноо авсан бол мэргэжлийн эмчид хандана уу/

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …