Төсвийн танаас “бай”-гаа оносонгүй

82163d6faf6638bf8c9f047b951861da_x32015 он гарлаа,  төр  засгийн “оролцоотой”-оор  хэд хоног амарч,  шинэ жилийн баяр тэмдэглэсэн олон түмэн ажил амьдралдаа эргэн орлоо.  Төр засаг ч төсвийн тодотголоо хийж,   төрийн   орлого, зарлагаа дахин ягталж байх шиг. Энэ явцад сонирхолтой зүйлүүд ажиглагдаж байх шиг. Нийслэлийн орлогч дарга нар төсвөөс цалинжихгүй гэнэ. Товчхондоо бол  төр засаг, ард түмнийхээ төлөө  цалин авахгүй  ажиллах юм байх. Үүнийг нийслэлийн Засаг дарга Үүл Баатар тайлбарлахдаа: “нийслэлийн орлогч дарга нарын цалинг төсвөөс бус нийслэлийн хөрөнгө оруулалттай ажлуудаас санхүүжүүлэх боломжтой”  гэнэ билээ. Энэ  зүгээр л “нүд хуурсан” хэрэг, учир нь төсвөөс цалинжаагүй мэт боловч нийслэлийн төсөв хөрөнгө болох мөнгөнөөс цалинжина гэдэг гар  гараараа өгөхгүй гээд, нөгөө гараараа өгч байгаатай адилхан хэрэг. Ажиглаад байхад орлогч дарга нарыг цалинжуулахгүй гэж байгаа нь “өөрсдөө авьяасаараа цалингаа ол”  гэж хэлсэнтэй адилхан  сонсогдоод байгаа, цаадуул нь ч албан тушаалдаа байвал цалин яах вэ гээд,  цалин дайны мөнгө яаж олохоо гадарлаж байгаа бололтой.

Тэгж байтал  энэ жилийн  төсвийн орлого 905.6 тэрбум төгрөгөөр тасрах болсон тул төсвийн тодотголоор улс орны хэмжээнд “бүсээ чангалах нь” зүйтэй гэж үзлээ. Энэ хүрээнд олон халамж тэтгэмжийг хумьж, төсвийн ажилчдын орон тоог 15 хувиар бууруулж, олон сангуудыг нэгтгэж, заримыг нь татан буулгахаар төсөлд тусгажээ. Энэ хомрогонд Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгодог тэтгэмжийг хасахаар  хуульд тусгажээ. Улс эх орон ирээдүйд төрөх хүүхдээсээ мөнгө хармалтлаа ядуураа юу.  Үүний оронд бензин шатахуун их хэрэглэдэг  дарга нарын  том жип машинуудыг  бүгдийг дуудлага худалдаагаар оруулж зарж, оронд нь эко машин болох приус машинаар солих хэрэгтэй. Саяхан  нэгэн ЕТV-ийн сэтгүүлчид өвлийн хүйтэнд приус-10 машинаар Баян-Өлгий аймаг ядаж торох зүйлгүй яваад ирнэ билээ.  Ер нь тэгээд ч хот дотор  шатахуун зарцуулалт өндөр, том оврын жип машин унан ард иргэдээ  дайрчих шахам давхилдах  дарга нартай улс  манайхаас өөр байдаг ч юм уу даа.

Мөн улсын төсвийг сүйрүүлэгч нэг том шалтгаан нь ямбатан дээдсийн гадаад дотоод томилолт юм. Албан ажлаар гадаад, дотоод явахдаа үнэн хэрэгтээ хамгийн үнэтэй буудал, хоол ундны зардлаар тооцуулж, очоод өнөөхөөсөө хэмнэлт гарган цавчаа хийдгийг олон хүн хэлдэг. Дарга нарын нэгээс хоёр удаагийн гадаад томилолтыг танахад жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэмж хэвээр үлдэх боломжтой гэж зарим  эх сурвалж хэлж байна.

Дээр нь яамдын дэд сайдуудын орон тоо, аппаратыг бүр хасах,  шударга шүүх нэрийн дор өндөр цалин авдаг ч  үүндээ хүрч ажиллаж чадахгүй байгаа бүх  шатны шүүгчдийн цалинг бууруулах,  мөн бүх шатны удирдлагын зардлыг бууруулах чиглэлд ажиллах хэрэгтэй.

Ямартай ч  Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд  олгох мөнгөнөөс танана гэдэг бол бид ирээдүйгээсээ мөнгө “хуйлгайлж” байгаагаас өөрцгүй хэрэг. Ерөнхий сайд та үүний оронд дээр дурьдсан бусад арга замаар төсвийн  зарлагаа нөхөх нь зүйтэй болов уу?

Эс бөгөөс Монгол төрдөө итгэх ард түмний итгэл алдрахад хүрэх бизээ. Дарга нь том машин унаж байхад  жирэмсэн эхчүүд нь хүүхдийн мөнгөө хасуулах нь  шударга төрийн үйл хэрэг мөн гэж үү?

Ц.Мөнх

Ugluu-logo20

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …