2 өнгийн хогны уут гаргахаар төлөвлөж байна

5833373agae0saqc0jluv4mmkb2015 оны нийслэлийн төсвийг батлахдаа 6.7 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрт гаргасан байна. Харин хогны уутанд яг хэчнээн төгрөг зарцуулах ёстойг хараахан гаргаагүй байгаа аж.

Өмнө нь 2013 оны аравдугаар сарын 1-нээс 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний хүртэлх хугацаанд 3.1 тэрбум төгрөгөөр 5-6 сая ширхэг уут үйлдвэрлэхэд зарцуулж байсан байна.  Харин 2014 оны есдүгээр сарын 1-нээс 2015 оны хоёрдугаар сарын 1 хүртэл 2.6 тэрбум төгрөг зарцуулсан аж.  Энэ мөнгөөр 26.8 сая ширхэг уут үйлдвэрлэжээ.
Тэгвэл энэ оноос хогийг хоёр төрлөөр ангилуулахаар нэг сард иргэдийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Хэрэв хогоо ангилж эхлэхээр болвол уутаа цэнхэр, ногоон гэсэн хоёр төрөл болгох гэнэ.  Өөрөөр хэлбэл, нэгэнд нь дахин ашиглаж болох хог, нөгөөд нь бусад хогоо хийхээр төлөвлөж байгаа аж.

Д.Дуулим

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …