Истанбулд эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

3rltkq55hepker5ssmhuuqhlcdТуркийн Истанбул хотын цагдаагийн хэлтсийн байранд гивлүүр зүүсэн эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Хэргийн улмаас нэг цагдаа алагдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Истанбулын цагдаагийн хэлтсийн байр нь жуулчдын ихээр цугладаг Хагиа Софиа музей, Султанахмет талбайн ойролцоо байрладаг. Энэ нь халдлага үйлдэгч этгээд урьдаас төлөвлөсөн гэдгийг нотолж байгаа юм. Хэргийн цаана ямар нэгэн лалын бүлэглэл байгаа эсэхийг тогтоогоогүй хэдий ч 1980-аад оноос хойш хүчээ авч буй DHKP-C байгууллагын сэжиглэв.
Террорист халдлагын улмаас нийтийн тээврийн хэрэгслүүдийг зогсоож, Султанахметийн талбайд жуулчдыг нэвтрүүлэхгүй болжээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …