“Харанга”-ын Лхагваагийн хоёр нандин буюу эхнэр, хэнз хүү нь ил гарлаа

lhagvaa-1362248838201501070127“Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн уржнан жилийн төрсөн өдрөөрөө “том” бэлэг авсан нь түүний хэнз хүү билээ. Өдгөө 48 насыг зооглож буй эрхэм дуучин маань тухайн үед ийнхүү давхар баяр тохион, бүл нэмсэндээ хөл нь газарт хүрэхгүй хөөрч баярлаж явсан. Уран бүтээл нь ид гялалзаж явах үед хар тамхины хэрэгт орооцолдон, хэцүү нэртэд нэлээдгүй хугацаанд суусан Х.Лхагвасүрэнгийн хувьд гурав дахь хүүгээ хожуухан тэвэрсэн нь энэ. Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан тэрбээр хүнд бэрх цагт нь тулж түшсэн Г.Ганбаяр гэх багш бүсгүйтэй ханилж, ийн хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоосон гэдэг.

Рок попын ертөнцөд “Загалмайлсан эцэг” мэт хүндлэгддэг мань эрийн нөлөөгөөр тэр дорхноо л уран бүтээлчидтэй дотно найзууд болсон царайлаг бүсгүй маань олны нүдэнд өртөхөөс зайлсхийж явдаг нь нууц биш. Тэгвэл эрхэм дуучны маань төрсөн өдөр төдийгүй нас тогтож, намба суусан амьдралд нь гэрэл гэгээ нэмж ирсэн бяцхан хүү ийн өсч торнижээ. Ээжтэйгээ туйлын адилхан гэгдээд байгаа хүүгийнхээ тухайд МУГЖ Х.Лхагвасүрэнгийн гэргий Г.Ганбаяр “Уг нь аавтайгаа л их адилхан даа. Зургийг нь үзсэн хүмүүс надтай адилхан гэлцдэг. Харин яг уулзаад харвал аавыгаа дуурайсан олон төстэй юм бий шүү” хэмээн ярьжээ.

lhagvaa-3444710685201501070126 lhagvaa-4477424519201501070126 lhagvaa-5126385536201501070126 lhagvaa-6178318210201501070126

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …