Г.Ундармаагийн найруулсан “Тютю” УСК энэ баасан гаригт нээлтээ хийнэ

32_5194ceab23f185066357ba82ebd774de13e3e71cСТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны кино энэ сарын 9-нд нээлтээ хийхээр товоо зарласан билээ.

    “U Film” студийн хоёр дахь уран бүтээл болох уг киноны гол дүрийн Алимаа хэмээх охины дүрд ОХУ-ын Театр урлагийн академи жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан М.Цэрэндолгор тоглосон. Мөн энэхүү кинонд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт, мисс  Д.Ариунцэцэг, Ц.Алдармаа, мэргэжлийн балетчин үзэсгэлэнт бүсгүйчүүд тоглосон бөгөөд хэний дүрийг хэрхэн амьдруулав гэдгийг киноноос харах л үлдээд байна

    Сонирхуулахад, тютю гэдэг нь балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Хормой нь унжсан дан давхаргатай эсвэл дэрвийсэн олон давхаргатай байдаг. 1800-аад оны дунд үед хонх хэлбэртэй романтик даашинз илүү түгээмэл байсан бол 19-р зууны эцэст тютю олны хүртээл болжээ. Мэргэжлийн шүүгчид, балетчидын техник чадвар, хөлийн хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю үүссэн гэдэг.

Undesten.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …