Месси Роналдугаас баян

5925883b510dd702bigСпорт судалгааны олон улсын төв Европын шилдэг таван лигт тоглож буй хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн чансааг тогтоожээ. Чингээд хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр “Барселона”-гийн довтлогч Лионель Месси тодорч, түүнийг 220 сая еврогоор үнэлсэн байна.

Хоёрт нь “Реал”-ын довтлогч Криштиану Роналду тодорч 130 саяын үнэ хүрчээ. Харин “Чэлси” багийн хагас хамгаалагч Эден Азар 99 саяар үнэлэгджээ.

Үүнээс гадна эхний аравт Диега Коста “Чэлси” 84 сая, Поль Погба “Ювэнтус” 72 сая, Серхио Агуэро “Манчестер Сити” 65 сая, Рахим Стерлинг “Ливерпүүл” 63 сая, Сеск Фабрегас “Чэлси” 62 сая, Алексис Санчес “Арсенал” 61 сая, Гарет Бэйл “Реал” 60 сая еврогоор тус тус үнэлэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …