Ж.Тунгалаг: Цаана чинь залуу хүн амьдаараа үхэж байна

Өнгөрсөн оны наймдугаар сард 38 настай Бат-Оргил гэх залуу Замын-Үүдийн Э-транс дахь гаалийн хяналтын бүсэд цемент зөөж байгаад нуруундаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Харамсалтай нь, өдөр ирэх бүр түүний өвчин нь даамжирсаар эцэстээ амийг нь авч одох дээрээ тулаад байгаа талаар Ж.Тунгалаг гэх эмэгтэй манай  Undesten.mn сайтад хандсан юм.

 download (1)

-Та Бат-Оргил гэх залуутай ямар холбоотой юм бэ?

-Ямар ч холбоогүй. Саяхан манайх Замын-Үүдэд нүүж очсон юм л даа. Тэнд байхдаа нэг ийм өвчтэй залуу байдаг гэж сонссон. Тэгээд найзтайгаа очиж уулзахаар болсон. Жаахан ч гэсэн тус дэм болохсон гэсэн сэтгэлээр очиж уулзсан. Гэтэл үнэхээр нүд хальтирам дүр зураг биднийг угтсан.

-Яг ямар дүр зураг?

-Их л ядарсан, ядруухан айлын дүр зураг. Тэр залуу хөгшин ээж, аав, ахтайгаа амьдардаг юм билээ. Өөрөө хэвтэрт, аав нь бас хэвтэрт. Ганц хөдөлж, асарч байгаа хүн нь 60 гарсан ээж нь. Гэтэл ээж нь сарын өмнө хальтирч унаад сүүжнийхээ ясыг хугалчихсан. Ядаж байхад тог, цахилгаан ч байхгүй. Бид тогтой болгоод өгье гэтэл газрын маргаантай гээд тог тавиагүй.

-Яаж яваад ийм байдалд хүрчихсэн гэж байх юм?

-Өнгөрсөн оны наймдугаар сард Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд ачаа зөөж байгаад нуруундаа хүнд гэмтэл авсан юм билээ. Хажууд нь байсан хүмүүсийн ярьж байгаагаар тухайн үед залууг юм янзлах гээд доошоо тонгойх хооронд дээрээс нь тонн орчим цемент унаад дарчихсан гэсэн. Тэгээд ГССҮТ-д хоёр сар хэвтэж, эмчлүүлсэн ч ямар ч үр дүн гараагүй. Одоо гэртээ үхлээ хүлээгээд хэвтэж байна.

-Залуугийн биеийн байдал одоо ямархуу байгаа вэ?

-Маш хүнд байгаа. Өдөр ирэх бүр бие нь улам л муудаад байна. Биеийнх нь ихэнх хэсэг дээр гарын алга шиг том шарх үүсээд цоорчихсон. Тэр нь идээлчихсэн. Доогуураа ямар ч мэдээгүй. Үнэхээр харахын эцэсгүй, сэтгэл өвдмөөр байдалтай амьдарч байна. Цаана чинь залуу хүн амьдаараа үхэж байна шүү дээ. Гэтэл төр засаг, салбар яам, эмнэлэг, эмч, сувилагч нарынх нь байж байгааг хар л даа. Тэдэнд яаж ч хандаад, яаж ч хэлээд авч хэлэлцэхгүй юм.

-Эмч, сувилагч нар хүртэл авч хэлэлцэхгүй байна гэдэг нь юу гэсэн үг үү?

-Нутаг захиргааных нь эмнэлэг, эмч нар нь тоодоггүй. Бүр авч хэлэлцдэггүй. Уг нь ийм хүнд өвчтэй гэдгийг нь бүгд мэддэг юм билээ. Аль оны өмнө ганц дусал хийлгэх гэж дуудаад одоог хэр нь хийлгээгүй. Хийлгэж чадаагүй сар гаран болж байна гэсэн. Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Цаана чинь залуу хүн үхлээ хүлээгээд хэвтэж байна шүү дээ. Ээж нь бас хэвтэрт орчихсон болохоор тэр айлын баас, шээс, үнэр танар гэж авах юм байхгүй. Сүүлдээ бид очихоос халширдаг болсон. Ямар сайндаа л хэвлэл мэдээллийнхэнд хандаж байх вэ дээ.

Бид эл хэргийн талаар нэхэн сурвалжилж эргэн мэдээлэх болно.  

 32_54db4f2501ad828514cf6d2b10535deda5d41562 download (2) download (3) download

Үндэстэн.мн

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …