“Намрын хонгор салхи” үзэсгэлэн нээгдлээ

Snapshot_2015-01-06_1832481856174862015-01-07-10-33[www.urlag.mn]МУЭ-ийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Дүрслэх урлагийн дээд сургуулийн монументаль уран зургийн багш, зураач Ц.Нарангэрэлийн “Намрын хонгор салхи” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд зураачийн сүүлийн хоёр жилд шинээр зурж бүтээсэн тосон будгийн 70 гаруй бүтээл, судалбар зургуудыг тавих юм. Бүтээлийн олонхи Монгол орны байгалийн үзэмжийг баялаг өнгөөр илэрхийлэн гаргаснаас гадна зураач Европын орноор аялан тэмдэглэсэн шинэлэг бүтээлээсээ дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 17-ны өдрийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болох аж.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …