“Дэггүй хөрш” 50 ангит инээдмийн уран сайхны кино

poster9449840532015-01-07-13-45[www.urlag.mn]Монголын киноны зах зээлд гадны сериалууд хүч түрэн орж, өөр улс орны соёл хүчтэй нэвтрэх болсон. Харин тэрхүү орон зайг нөхөх  “Дэггүй хөрш” олон ангит инээдмийн кино 1-р сарын 5-наас эхлэн Монгол телевизээр үзэгчдийн хүртээл болон хүрч эхэллээ.

   Саваагүй ч гэх юм уу, дэггүй ч гэх юм уу нэгэн айлын Хөгжөөнтэй, инээдтэй, хоржоонтой,  хорон,  авууштай, санууштай үйл явдал өрнөх тус киног бүхий л насныханд зориулан бүтээсэн байна. Тус киноны зохиолыг  Ц.Одмаа, О.Урантуяа, Ц.Үүрцайх нар бичсэн бөгөөд продюсер Г.Гантуяа, ерөнхий найруулагч О.Урантуяа, ерөнхий зураглаач М.Өнөрбаатар,  дууны оператор В.Бадарч, эвлүүлгийн найруулагч Б.Мягмарбаатар, зургийн дарга В.Мандах гээд  уран бүтээлийн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

   Гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУАЖ Г.Мягмарнаран,  МУАЖ С.Сарантуяа, МУСТА А.Алтантөр, дуучин, МУСТА Г.Эрдэнэтунгалаг,  жүжигчин Б.Эрдэнэбаяр , МУСТА Б.Хулан, Л гуардс хамтлагийн дуучин Д.Баясгалан,  У.Энэрэл, жүжигчин Б.Ган-Өлзий нар тогложээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …