Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ

efwfwewewwwwАвстралийн 57 настай нэгэн эмэгтэйд өөд болсон хүний цохилохоо больсон зүрхийг авч шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ.

Энэхүү шинэ алхам, шинэ технологи олон хүний амийг аврах замыг нээж байгаа аж. Зогсчихсон зүрхийг авч өвчтөнд шилжүүлэн суулгасан анхны тохиолдол нь энэ болж байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс засалд хувьсгал хийлээ хэмээн эрдэмтэн, судлаачид онцолж байна. Зүрхний дутагдал өвчнөөр шаналж байсан 57 настай Мишель Грибилас хэмээх эмэгтэй ийнхүү дахин амьдарч, эрүүл саруул инээмсэглэх болов.

“Би одоо өөр хүн болсноо мэдэрч байна. 40-тэй юм шиг л санагдаж байна” хэмээн Мишель ярилаа. Өнөөдөр дэлхий дээр тархи нь үхэжсэн хүний зүрхийг авч шилжүүлэн суулгах мэс засалд ашигладаг билээ. Зүрхийг авахдаа хөлдөөж, эд эс нь гэмтэхээс сэргийлдэг ажээ.

Зууны мэдээ

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …