“Номин талст” хамтлагийнхан ээлжит цомог, бие даасан тоглолтод бэлтгээд тун завгүй байгаа ч тус хамтлагийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн хувийн уран бүтээлээ мартсангүй. Ойрын хугацаанд сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхэж буй шинэхэн цомгоо “Хийморь” хэмээн нэрийджээ. Тэрбээр цомгийнхоо нэрний утга учрыг “Цомгоо “Хийморь” хэмээн нэрлэсэн нь их учиртай. Бидний ахан дүүс хийморь гэж юу болохыг төдийлөн сайн мэдэхгүй байх шиг. Энэ тухай асуухаар бүгд л өөр өөрийнхөөрөө хэлж, тайлбарлаж байна. Бүгдээрээ мэдэж байна. Харин мэдэрч байгаа нь их цөөхөн байна уу даа. Мэдэх, мэдрэх хоёрын дунд юу оршин буйг та энэ цомгоос сонордоорой” хэмээн тайлбарласан юм. Тун удахгүй дуучин Т.Дэлгэрмөрөн эр хүний хийморь, эх нутгийнхаа бахархал, дайчин түүхэн омогшил бүхнийг сонсогч фэнүүддээ жинхэнэ утгаар нь мэдрүүлэх бололтой.
Эх сурвалж http://www.info.mn