АН-ын генсекийн үүргийг Л.Эрхэмбаяр түр гүйцэтгэхээр болжээ

erhembayarАН-ын  дарга З.Энхболд   намынхаа  гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, тус  хурлаар  дөнгөж сая АН-ын Ерөнхий нарийн  бичгийн даргын үүргийг  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Ломбын Эрхэмбаярт  түр хариуцлуулан гүйцэтгүүлэхээр  болжээ.    Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох үүргийг АН-ын дүрмээр АН-ын их хурлаар  эцэслэн шийддэг бөгөөд одоогоор АН-ын Их хурлын тодорхойгүй байгаа ажээ. Уншигч та бүхэндээ АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч болсон Ломбын Эрхэмбаярын товч намтарыг танилцуулья

Эрхэлсэн ажил:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх

Боловсрол:

  • Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Мэргэжил:

  • Генетикч
  • Мал зүйч

Эрдмийн зэрэг:

  • Боловсорлын доктор (Ph)

Мэргэжлийн чиглэлээр туурвисан бүтээл:

  • “Монгол сарлагийн селекцийн зарим үзүүлэлт” боловсролын докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт бүтээл
  • Нээлттэй нийгэм формтой хамтран хэрэгжүүлсэн ”Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй” сэдэвт олон нийтийн санаа бодлыг тандан судлах судалгааны дүн бүтээл
  • “Томоохон хот суурингийн орчимд мал аж ахуйг зохистой хөгжүүлэх боломжит хувилбарууд” хамтын бүтээл
  • Эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй өгүүлэл, нийтлэл

Ажлын туршлага:

  • 1985-1987 оны 9-р сар Архангай аймгийн Үржил-селекцийн станцийн ахлах мэргэжилтэн.
  • 1987 оны 9-р сараас 1989 оны 9-р сар Архангай аймгийн Тариат суманд багийн Засаг дарга, Улсын үржлийн эрхлэгч
  • 1989 оны 9-р сараас 1992 оны 10-р сар Ихтамир сум дахь Өндөр уулын бүсийн Эрдэм шинжилгээний станцын эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч.
  • 1992 оны 12-р сараас 1996 оны 11-р сар үйлдвэллэл, үйлчилгээний “БЭЭТ” ХХК-ийн захирал
  • 1996 оны 11-р сараас 1999 оны 3-р сар Архангай аймгийн Засаг дарга
  • 1999 оны 4-р сараас 2001 оны 2-р сар ЗГХЭГ-т орон нутгийн асуудал хариуцсан референт
  • 2001 оны 03-р сараас 2009 оны 6-р сар хугацаанд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр Батнаяд, Түмэн шувуут, Дорнод Монголын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн төв зэрэг компанийн ТУЗ-ийн дарга, зөвлөхөөр ажилласан.

Олон нийтийн байгууллагын сонгуульт ажил:

  • 2003 оноос Монголын эрчимжсэн хөдөө аж ахуйн “Арго дэвшил холбоо” ТББ-ын тэргүүн
  • 2007 оноос Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Улс төрийн сонгуульт ажил:

  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Төлөөлөгч, Хурлын тэргүүлэгч
  • Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн
  • Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн
  • Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга

 

Ц.Мөнх

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …