Дуучин Д.Отгонжаргал өрх тусгаарлажээ

2e0181266a226622great1“Voice” хамтлагийн ганц эмэгтэй дуучин болох Д.Отгонжаргал “өрх тусгаарлажээ”. Тодруулбал, тэрбээр СУИС-ийг төгссөн цагаасаа хойш тус хамтлагт дуулахаас гадна Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Гэвч шинэ оны өмнөхөн Улсын филармониос гарч, чөлөөт уран бүтээлч болсон гэнэ.

Д.Отгонжаргалын хувьд Баянхонгор аймгийн түүчээ болсон “гайхалтай хоолой”-той цөөхөн залуу дуучдын нэг билээ. Тэрбээр Бадарчийн Даваасүрэнгийн отгон охин бөгөөд дээрээ 3 ах, 2 эгчтэй өнөр өтгөн айлын хүүхэд. Аав нь тээврийн жолооч байсан ч нэгэн цагт театрын дуучин байсан гэдэг.

Дархан хотод дунд сургуулиа төгссөн ба багадаа зураач болох мөрөөдөлтэй басхүү сагсан бөмбөг тоглодог спортлог охин байжээ. Харин СУИС-д орсноор дуучин болж “Voice” хамтлагыг байгуулалцсан байна. Мөн “Ану хатан” түүхэн киноны гол дүрд тоглосон нь “Хонгор” нутгийн хоёрдахь эмэгтэй юм.

otgoo3-620x930_zpsf3efd54c4676220862015-01-07-17-00[www.urlag.mn] b01f56f187f315fforiginal3759778302015-01-07-16-59[www.urlag.mn]

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …