Хөлбөмбөгчдийн наймааны сураг

images Дэлхийн ихэнх Улсуудын хөлбөмбөгийн Лигүүд өндөрлөж амралтын байдалтай байгаа ч олны сонирхолыг татсан солилцоо , наймаанууд хийгдсээр байгаа билээ. Та бүхэндээ сүүлийн үед шуумарч буй наймаануудын тухай товчхон мэдээлэлийг хүргье!

* Энэ зун багаа орхих нь тодорхой болсон Real Madrid-ын довтлогч Gonzalo higuain-ыг Juventus болон Arsenal багууд сонирхож байна

*Бундес Лигийн Schalke клуб Koln клубээс Christian Clemens гэх хамгаалагчыг худалдаж авсанаа албан ёсоор зарлажээ

* Бразилийн шигшээ болон Corinthians клубын довтлогч Paulinho Tottenham клубтэй нэр холбогдож эхэллээ.Түүний хувьд 2 хоногийн өмнө нээлтээ хийсэн Confederations Cup тэмцээний нээлтийн тоглолтонд гоол оруулсан билээ

* Английн Премьер Лигийн Liverpool клуб Shakhtar Donetsk клубын Армен довтлогч “ Henrikh Mkhitaryan “-ыг сонирхож байгаа аж.Merseyside-ийн баг түүний төлөө 18 сая паундыг төлөхөд бэлэн байгаа бөгөөд Mkhitaryan өнгөрсөн улирал уурхайчдын багийн төлөө 39 тоглолтонд оролцохдоо 25 гоол оруулсан юм

* Өнгөрсөн улирлын Аваргуудын Лигийн дэд аваргууд болох Боруссия Дортмунд-чууд Нидерландын Аяакс клубын тоглогч Christian Eriksen-ыг өөрсдийн эгнээнд нэгтгэхэд ойрхон байна

*21 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг дөрвөн гоолтой тэргүүлж байгаа Alvaro Morata-г Real Madrid клуб Luis Suarez-ын наймаанд хавчуулахаар зэхэж байгаа аж . Alvaro Morata + 35 сая паунд = LUIS SUAREZ

* Peter Odemwingie Уэст Бромвич клубыг орхих нь тодорхой болсон тухай гадны хэвлэлүүд бичицгээж байна .

* Wesley sneijder Chelsea-д ирэх тухай яриа хүчтэй яригдаж байсан ч өөрөө энэхүү наймааг эрс үгүйсгэжээ

* Juan Mata Stamford Bridge-ийг орхих тухай яриа гарсанаас хойш Manchester City түүнтэй хамгийн их нэр холбогдож байна

эх сурвалж:хийморь.мн  С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …