Шадар сайд У.Хүрэлсүхийн “Андууд” хамтлагийн тоглолт

d2385bd75b6cf070ed97da4cb713e284

 

МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхийн ахласан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт 2014.11.01-нд Тусгаар тогтнолын ордны Их танхимд болжээ. Унаган багаасаа нөхөрлөж ирсэн андуудынхаа хамт жинхэнэ амьд тоглолтоор зочдынхоо сонорыг мялааж, сэтгэлийг баясгасан ажээ.

“Андууд хамтлагийн бүрэлдэхүүнд басс гитарчин – Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян, бөмбөрчин – цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав байгаа гэнэ. Харин “Айзам” хамтлагийн Хүрэлбат, “Рок мангас” Ч.Мөнхсайхан нар хамтлагийн уран сайхны удирдаач нь ажээ. Шадар сайд У.Хүрэлсүх Андууд хамтлагийнхаа бие даасан тоглолтыг хийх үед Монгол улсын Шадар сайдаар томилогдоогүй байсан бол өдгөө тэрээр Шадар сайдын өндөр хариуцлагатай төрийн албыг хашиж байгаа. Үүний улмаас тэрээр Шадар сайд маань “Андууд” хамтлагтайгаа дахин тайзан дээр гарахаа түр завсарласан гэсэн шүү.


d2750564b3f3c70boriginal799339590201412300619 thumb490936958640201412300619

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Залуучууд дэлхийг “Аймшигтай газар” гэж хардагыг судалгаа тогтоов

Бидний ойлгохгүй маш олон зүйл дэлхий ертөнц, байгаль цаг уурт нөлөөлж нүдний өмнө л өөрчлөлт …