ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.08/

0- aaaalogo_shine2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагийн байдлаар

 МОНГОЛ УЛСАД:

Уналт, зам, тээврийн осол гэмтэлд илүү өртөж байна

2014 оны 12 дугаар сарын 31-нээс 1 дүгээр сарын 6-ны хооронд 1658 хүн ГССҮТ-д хандсан байна. Үүнээс 57.8%-ийг эрэгтэйчүүд, 2.2% нь хүүхдүүд, 10.7% нь хэвтэн эмчлэгдэж, 15% нь согтуугаар осол, гэмтэлд өртжээ. Шалтгааныг авч үзвэл 37.8%-ийг уналт, 11.4%-ийг зам, тээврийн осол гэмтэл эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

 ДЭЛХИЙ ДАХИНД:

Эбола вируст халдвараар 8000 гаруй хүн нас баржээ

 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%)нас барсан байна. 12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

00- ebola post

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …