Адуучин, дуучин С.Дэлгэртөр МУСТА боллоо

123dffgdӨнгөрөгч 12 сарын 25-нд гэхэд Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас тус салбарт хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэж яваа хэсэг хүмүүсийг шагнаж, цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм. Эдгээрээс эзнээ олж, энгэрт нь гялалзахыг удаан хүлээсэн гэмээр нэгэн шагнал бол урлагийн салбарт 9 жил зүтгэж буй дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрд олгосон МУСТА хэмээх эрхэм хүндтэй, цол тэмдэг байлаа.

Түүний хувьд “Бэлхийн голын дуу”, “Ээжээс минь ирсэн ааруул”, “Үнэнээс яаж нуугдах билээ” зэрэг олон сайхан “найр, хайр”-ын дуугаараа дуунд дуртай ард түмнээ баярлуулж яваа нэгэн. Тэрбээр бусадтай адил нэр алдар хөөгөөд явдаггүй, гүндүүгүй нэгэн хэдий ч дуулсан дуундаа бол зүрх сэтгэлээ шингээдэг нь хийсэн уран бүтээлүүдээс нь мэдрэгддэг.

С.Дэлгэртөрийг зөвхөн дуу гэлтгүй бусад дуучдын олон клипийг хийснээр нь салбарынхан нь андахгүй. Эвлүүлэгч, зураглаач бол дуучны маань олдмол авъяас гэхэд болно. Саяхнаас л гэхэд монгол адууны тухай “Тэнгэрлэг Монгол адуу”хэмээх нэвтрүүлгийг “Малчин” телевизтэй хамтран хийж байгаа гэнэ лээ.

Түүний тухай найз нөхөд нь “…Морь гэхээр л цөс нь  хөөрөөд явчихдаг, ёстой л жинхэнэ Монгол эр хүн дээ” хэмээн тодотгон ярих юм билээ. Юутай ч төр, түмэндээ хүндлэгдэнэ гэдэг сайхан. Харин тэдний итгэлийг алдахгүй байна гэдэг түүнээс ч том үүрэг. Ингээд Арын сайхан хангай нутгаараа овоглосон “Адуучин, дуучин” С.Дэлгэртөрдөө  уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.


Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …