Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг нь түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх талаар уулзалт боллоо

11111-300x199УЕПГ-ын МШАТХХ хэлтсээс хийсэн судалгаагаар  2014 онд улсын хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийн тоо өссөн байна. Иймд түдгэлзүүлсэн  хэргийн тоог бууруулах, сэргээн шалгуулж шийдвэрлүүлэх талаар УЕПГ- ын МШАТХХ хэлтэс нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, тэдгээрийн  орлогч нарыг оролцуулж  2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр уулзалт ярилцлага зохион байгуулж хийжээ.

Энэ уулзалтаар улсын хэмжээнд байгаа түдгэлзүүлсэн хэргийн дийлэнх хувь нь буюу 82 хувь нь нийслэлийн 6 дүүрэгт оногдож байгаа тул энэ талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай хамтарч харьяа  прокурорын газрууд  тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай  гэж үзсэн байна.

Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагад  ялангуяа Нийслэлийн цагдаагийн  газарт  гэт этгээд нь  илрээгүй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх , халаасны хулгайн гэмт хэргийг шалган шийдвэрлэх үүрэг чиглэл бүхий нэгж, албан тушаалтнуудыг бий болгох шаардлагатай байна гэсэн саналыг цагдаагийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр болжээ.

Уг уулзалт, ярилцлаганд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат оролцож түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх талаар тодорхой үүрэг даалгавар өглөө.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …