Ургамалын эмчилгээ єєрт нь тус болно гэдэгт хvн єєрєє бvрэн итгэлтэй байвал нааштай vр дvн гарч л таарна.
Итгэхгvй бол нэмэргvй. Би vvнийг єєр дээрээ мэдсэн юм. Ємнє нь янз бvрийн ургамал уусан ч эдгэрнэ гэдэгтээ єєрєє итгэдэггvй байсан учраас эдгэрдэггvй л байсан байхгvй юу.
Харин 6 жилийн ємнє надад зохиолч, сэтгэл зvйч Луиза Хей гэж хvний номыг уншихыг санал болгосон юм. Тvvний зєвлєгєєг хэрэглээд эхэлсэн чинь сэтгэл санаа засарч, амьдралыг гэгээтэй талаас нь хардаг болсон. Луиза Хейийн ном дээр гардаг зарим санааг уншигчидтай хуваалцмаар байна.
Эргэцvvлээд бодоход 100% тэрний зєв байгааг олж хардаг юм. “Бид “эдгэршгvй” євчин гэж vгийг их сонссон доо. “Эдгэршгvй” гэдэг vг нь ердєє орчин vеийн анагаах ухаанд vvнийг эдгээх арга байдаггvй л гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Эдгэрэхийн тулд хvн єєрєє амжилтанд хvрнэ гэдэгтээ хатуу итгэж байх ёстой”. “Бидний ирээдvйг бидний бодол бvтээдэг.
Бvх зvйл бидний єєрсдийн санаа бодлоос шалтгаална. Харин бодлыг єєрчилж болно шvv дээ.
Єєртєє хадгалсан гомдол, цєхрєл, хорсол зэвvvцэл, бусдыг болон єєрийгєє буруутгаж шvvмжлэх, єєрийгєє хэн нэгний ємнє буруутай мэт бодож гэмших зэрэг нь эрvvл мэндэд хамгийн хортой сэтгэл хєдлєлvvд юм”. Тэгтэл биднээс хэн нь хvнд гомдож, хорсож, бусдыг муучилдаггvй билээ.
Луиза Хейийн бичиж байгаагаар бол “бид єєрсдийгєє болон єрєєлийг бvгдийг нь уучилж єршєєх замаар єнгєрснєєсєє ангижрах ёстой”. Єєртєє ингэж итгvvлэхийг оролдоод vз, тэгвэл сэтгэлийн дарамт арилж, санаа бодол чинь цэлмээд ирнэ.
Энэ чинь л эмчилгээ шvv дээ.
“Амьдралд бvх юм маш хялбар. Бид юу єгч чадаж байна, эргvvлээд тvvнийгээ л хvртэнэ. Юу бодох, юунд итгэхээ бид єєрсдєє сонгодог”. Тийм болохоор сайн сайхан зvйлийн тухай бодож, єєрийгєє итгvvлэх хэрэгтэй. Учир нь “бидний бодол бидний ирээдvйг бvтээнэ”. “Єєрийн бодлыг єєрчилж чадвал таны амьдрал ч єєрчлєгдєнє. Хэрэв эдгээр хvмvvс намайг хорлох гэж байна гээд бодоод байх юм бол тийм л юм болно.
Vvний оронд “Эд надад туслахыг оролдож байна” гэж бодож яагаад болохгvй гэж?
Бидний санаа бодол биеждэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гунигтай бодлоо хєєвєл сэтгэлд хурсан гуниг ч замхран одно. Бидний амьдралд болж буй сайн, муу бvхэн бидний єєрсдийн бодлоос vvдэлтэй”.
Энэ талаар сайтар эргэцvvлээд vзээрэй. Тэгээд сайн юмны тухай бодож, эдгэрэх тухайгаа бод. Бvгдийг уучилж єршєє.
Хэрэв бид байнга л євчнийхээ тухай ярьж, євчнєє л бодоод байх юм бол эдгэрэхэд хэцvv л байх болов уу.
Vvний оронд энэ муу бодлоо орхиод єєр сайн сайхан зvйлийн тухай бодох хэрэгтэй.
Тэгвэл санаснаар чинь болно. (Аптынова А.А.)