ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

0- aaaalogo_shine2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД

Эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн байна

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 669 хүүхдийн орон дээр 645 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал хэвийн байна. Дүүргүүдийн хувьд Чингэлтэй эрүүл мэндийн төв 44%, Баянгол эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг 22%-иар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдварын 541 шинэ тохиолдол нэмэгджээ

 Нэгтгэсэн мэдээллээр 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%) нас барсан байна. 12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

 0- airport ebola

Шуурхай удирдлагын төв 

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …