Чөлөөт бөхийн УАШТ-ний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

00- dedsaid1 2Монгол Улсын 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн салхийг хагалж Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 16 цагт Спортын төв ордны бэлтгэлийн “А” зааланд зохион байгууллагдаж Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар, Нийтийн биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийнг зохицуулах газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан нар оролцлоо.

Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар тэмцээнийг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид эрэгтэй чөлөөт бөхийн 38 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 14 дэх удаагийн УАШТ-д хуран цуглараад байна. Шинэ оны босгон дээр Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Б.Баяраа, Ц.Хосбаяр, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан Э.Ням-Очир, С.Цэрэнчимэд болон одон, медалиар шагнуулсан ахмад бөхчүүд, дасгалжуулагч, шүүгч нартаа дахин баяр хүргэж спортын өндөр амжилт хүсч байна.

00- dedsaid1 1Энэ онд эрэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-ий 50 жилийн ой тохиож байна. Тийм учраас бид энэ тэмцээний нээлтийн ажиллагаанд алс тэртээ 1965 онд алтан медаль авч улсын аварга хэмээх эрхэм цолыг анх хүртэж байсан ахмад бөхчүүдээ урин оролцуулж байна. Анхны улсын аваргууд болох ахмад бөхчүүддээ эрүүл энх байж урт удаан наслахыг МЧБХ болон та бүхний өмнөөс хүсэн ерөөж байна. Шийдлийн Засгийн газрын бүтцээр Эрүүл мэнд, Спортын яам байгуулагдсан бөгөөд олимпийн эрх авахад гол нөлөө үзүүлэх тэмцээний төсөв, санхүүжилт, удирдлага зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулан ажиллах болно” гэж онцлон хэлээд нийт тамирчиддаа амжилт хүссэн юм.

Энэ үеэр Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний анхны алтан медальтууд, ахмад тамирчид болох Д.Сэрээтэр, Д.Дамдиншарав, Б.Санжаа, Х.Намшир Х.Баянмөнх нарт МЧБХ-ноос шагнал гардуулсан юм. Мөн ахмад тамирчин Б.Санжаа, Ц.Санжаа нарт “Алтан-Очир” шагналыг гардуулсан юм.

Өнөөдөр өглөө 10 цагаас эмэгтэй 48кг, 58кг, эрэгтэй 57 кг, 70 кг, 97 кг-ийн жинтэй бөхчүүд барилдсан байна. Харин 15 цагаас тэмцээний бөхчүүдийн жин үзэлт, сугалаа явагдаж эмэгтэй 58 кг, 60 кг, 69 кг, эрэгтэй 61 кг, 74 кг, 125 кг жинтэй бөхчүүдийн барилдаан үргэлжлэн явагдаж байна.

Тэмцээн энэ сарын 11-ний ням гарагийг хүртэл үргэлжлэх юм.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …