Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.01.10.Бямба гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр болов.

BSN_8975Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж саналаа хэлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгархад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлаас 1994 онд анх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар олон жилийн түүхтэй нийслэл хотын эрх зүйн үндэс шинэчлэгдсэн. Уг хуулийн 17 дугаар зүйлд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, 19 дүгээр зүйлд “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заажээ. Мөн Татварын ерөнхий хуульд Нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байна. Иймээс 13 зүйл бүхий Нийслэл хотын албан татварын тухай энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр олон жил хэрэгжихгүй явж ирсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалт хэрэгжих боломж бүрдэж байгаа аж. УИХ-ын дарга өчигдөр нам, эвслийн бүлгийн дарга нар болон Сангийн яам, нийслэлийн удирдлагуудтай уулзаж санал солилцоод энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах, гэхдээ татварыг зорилттой байхаар хэлэлцүүлгийн явцад өөрчлөх нь зүйтэй гэж тохирсон байна.

BSN_9221Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл батлагдан гарч, эдийн засгийн зохицуулалт хийж эхэлснээр иргэдэд татвар багатай газар амьдрах эрмэлзэл төрж хотоос гадагшлах, дагуул хот тосгонд шинэ суурьшил бий болжхөгжих зэрэг ач холбогдолтой. Мөн энэ татвараас бий болох орлогын эх үүсвэрийг тухайн орон нутаг өөрийн төсөвт төвлөрүүлэн орон нутаг төсвийн хувьд бие дааж, шийдвэр гаргах, төсвөө үр ашигтай удирдах, төвлөрлийг сааруулахзарцуулах юм байна.

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …