ЦЕГ-т шилэн дансны хуль хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

imagesШилэн дансны тухай хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, жигдрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг ЦЕГ-ын Дэд даргын 2014 оны 141 дүгээр тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Батлагдсан удирдамжийн хүрээнд ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, шилэн дансны цахим хуудас нээх, цэс, баннер  үүсгэх, “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах /код 135/ журам”-ыг батлуулах, цахим хуудсанд мэдээлэл оруулах байгууллагуудын жагсаалтыг гаргах, олон нийтэд сурталчлах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудад ажлын чиглэл хүргүүлэх, орон нутгийн цагдаагийн байгууллагад зайн, Улаанбаатар хүрээний цагдаагийн байгууллагад танхимын сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 09.30-10.30, 11.00-12.00, 13.30-14.30 цагийн хооронд тус тус зохион байгууллаа.

Сургалтыг Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Батзогсох, мөн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Болормаа, Мэдээлэл, технологийн төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Отгонгэрэл, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч Б.Гүрбадам, Санхүү хангамжийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Оюун нар удирдан явуулсан юм.

Зайны сургалтанд орон нутгийн 25,  танхимын сургалтанд  30, нийт 55 цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, холбооны инженер,  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, Шилэн дансны тухай хууль, журам, нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл хэрхэн оруулах, ямар мэдээллийг ямар хугацаанд оруулах, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцжээ.

 Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …