“Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн “Саятан болгох дамжаа” хэмээх 24 ангит уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр нэгэн оройг хамтдаа өнгөрүүлж киноныхоо албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд киноны гол дүрийн уран бүтээлчид болох МУГЖ Г.Равдан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА У.Батбаатар, жүжигчин Б.Болдбаатар, П.Шүүдэрцэцэг нар уригдан оролцсон бөгөөд МУСТА А.Миеэгомбо, А.Амарсайхан, МУСТА Б.Туул, МУСТА А.Мөнхсүх, МУСТА Х.Баяраа нарын олон олон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм. Мөн тус киноны санхүүжүүлэгч болон төслийн хэрэгжүүлэгч нарыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, ТУХ-ын дарга бөгөөд дэд дарга, Х.Бумэрдэнэ, Японы ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Hiroshi Fukasawa, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шолхаммер, Төслийн захирал бөгөөд БСГ-ын дарга Н.Оюунчимэг тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны захиалгаар бүтээгдсэн уг киноны зохиолыг МУСТА А.Миеэгомбо бичиж, редактороор А.Амарсайхан, Ерөнхий продюссерээр МУСТА Б.Туул, Ерөнхий найруулагчаар МУСТА А.Мөнхсүх, Ерөнхий зураглаачаар МУСТА Х.Баяраа нар ажиллажээ. Түүнчлэн тус киноны гол дүрүүдэд МУГЖ Г.Равдан, МУГЖ Г.Урнаа, МУСТА Л.Дэмидбаатар, МУСТА У.Батбаатар, жүжигчин Б.Болдбаатар, П.Шүүдэрцэцэг нар тогложээ. Ийнхүү “Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийгмийн зорилтот бүлгийнхэнд санхүүгийн боловсрол, санхүүгийн үйлчилгээний талаарх мэдлэгийг хамгийн олон мэдээллийг хүргэн зорилгоор “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит уран сайхны кино бүтээгдсэн ажээ. Тус киноны гол дүрийн баатруудын амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг шийдвэрлэж байгаа арга барилыг бодит амьдралд тулгуурласан санхүү мөнгөний харилцаагаар дамжуулан адармаатай үйл явдлаар баяжуулж олон нийтийн хүртээл болгосноор иргэд дүрүүдийн амжилт болон сургамжаас суралцах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид үзсэн байна. Энэхүү “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит киног 2015 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн өдөр бүр 20 цаг 30 минтуаас Боловсрол суваг ТВ-ээр орон даяар дамжуулан олон нийтийн хүртээл болгох юм.
Киноны үйл явдал хийгээд гол дүрийн жүжигчдийн талаар дурьдалгүй үлдээе. Харин монголчууд орой бүр өөрсдийн хийсэн олон ангит киног шимтэн үзэж, тэндээс нэгийг тунгааж, хоёрыг эргэцүүлэн суух эрүүл, зөв сэтгэлгээний түрлэг нийгэмд бий болох сайхан цаг удахгүй төлөвшин тогтох биз ээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү