Энэ наснаас хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт хүртэх хоолноос өглөөний цай 25%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 15-20%, оройн хоол 25% эзэлнэ.
Хоолонд орох бүх хүнсээ заавал машиндан бэлтгэх шаардлагагүй, сайтар чанаж, жигнэн сэрээгээр жижиглэн өгч болно. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, тоор, чангааз зэрэг жимс, жимсгэнийг жижиглэн өгөхдөө хальсийг нь авч байх хэрэгтэйг бүү март. Шарсан, хуурсан хоол урьдын адил хориотой.
Салатны ногоог жижиг бус том үрүүлээр үрж болно. Хэмжээ нь бол хоолны халбагын дайтай болж нэмэгдэнэ. Ногооны төрөл зүйлийн тухайд манжин, өнгөт байцаа, вандуй (бяцлан өгөх) зэргээр баяжуул. Хүүхдийн будааны эгнээг ч цагаан, шар, хүүхдийн, хөц, арвайн, “Геркулес” гэх овъёсон агшаамал будаагаар тэл.
Махаа урьдын адил машиндаж юм уу татаж, нэг бол ялз болгон хэрэглэ. Хоёр нас хүртэл хүүхдэд утсан хиам төдийгүй бүр сувиллын хиам ч өгч болохгүй.
Варень юм уу жимстэй талх бэлдэхдээ заавал цааган талх хэрэглэх албагүй. Жимсний нэг өдрийн хэрэгцээ 100-130г. Сэлгэж хэрэглэж занш. Жимс ногоо ховорддог өвөл, хаврын улиралд хүүхдэд С амин дэм ихээр дутагддаг. Үүний эсрэг хүүхдийнхээ цэсэнд нохойн хошууг буцалсан усанд хандлан уулга. Нэг өдрийн С амин дэмийн хэрэгцээг ½ шилэн аяга хангана.
Ногоонд эрдэс давс ихээр агуулагдах тул нэг хоёрдугаар хоолонд түлхүү оруул. Ногоондоо багахан ус хийж, битүү таглан зөөлөн гал дээр жигнэ. Ингэхдээ масло юм уу ургамлын тос жаахан хийхээ мартав. Хонины сүүл ч байсан болно.
Хүүхэд жигнэмэг, бялуу, кекс гэх мэт амттанд дуртай. Эдгээрийг гагцхүү сахар, тос ихээр агуулдаг дээд цагаан гурилаар л хийдэг тул илчлэг их. Тэгтэл хүүхдийн бие организмд шаардлагатай уураг, амин дэм, эрдэс давс бага байдаг.
Хүүхдийн хоолыг урьдчилан бэлтгэж, дараагаар нь халааж өгөх маягаар бэлгэх нь зохисгүй. Энэ нь хоолны амтыг өөрчлөөд зогсохгүй, бүрдэл хэсгүүдийн чанарт муугаар нөлөөлдөг.
Энэ насанд хүүхдийн зажлах үйл удаан, асгаж зутгасан хэвээр байдаг. Иймд зарим эцэг эх цаг хэмнэх үүднээс нэг, хоёрдугаар хоолыг нь холиж, дээрээс нь талхыг үүрүүлэн хийж өгөх нь бий. Хоол нь чанараа алдахгүй ч, хоолны дуршил хөдөлгөхөөр амттай харагддагүй төдийгүй хүүхэд хүнсний бүтээгдэхүүн, хоол тус бүрийн амтыг бүрэн таньж мэдэхэд хэцүү, нарийн дэс дараалалтай хооллох журманд суралцаж чадахгүй.
Нас нэмэгдэхийн хэрээр хүүхдийн таалдаг амт чанар өөрчлөгддөг. Хүүхэд бүрийн таашаадаг хоол унд, түлхүү хэрэглэх бүтээгдэхүүнд ч ялгаа илэрдэг учир хоол хийж өгөхдөө эдгээр хүчин зүйлийг бодолцох нь зүйтэй.
Зарим хүүхдүүд шохой, шавар, элс идэх нь бий. Энэ нь нэг л төрлийн хоолоор дагнан, ногоо жимс бага өгснөөр хүүхдийн бие организмд кальци, эрдэс бодисын хэмжээ дутдагдаж байгааг илэрхийлнэ.
Баримжаалах цэс
өглөөний унд:
хүүхдийн будаа алимны пудинг /чунз/ -150г
сүү -150лм
масло, бяслагтай цагаан талх -5г/10г/30г
өдрийн хоол:
лууван алимны салат -30г
сүүнд чанасан вермишель /нарийн гоймон/ -100мл
махан шанзтай төмсний зраз -120г
хатаасан жимсний компот -100г
хар талх -20
их үдийн цай:
жимсний нухаш -100г
сүү -150мл
жигнэмэг -10г
оройн хоол:
алимтай жигнэсэн байцаа -150г
тараг -150мл
маслотой цагаан талх -5г/30г
Бүтээгдэхүүний нэг өдрийн хэрэгцээ (г, мл)
Буудайн талх -60
Хөх тарианы талх -20
Гурил -15
Тариа будаа, гоймон -30
Жигнэмэг -10
Төмс -150
Бүх төрлийн ногоо -150
Шинэхэн жимс -130
Сахар -60
Хатаасан жимс -15
Мах, элэг -60
Загасны цул мах -15
Өндөг -1/2
Цэвэр масло -15
Ургамлын тос -5
Ээдэм -70
Сүү -700
Цөцгий -10
Бяслаг -3
Цай -0,2
Какао -0,2
Давс -5