Дуучин М.Бямбажавын гавьяа зүтгэлийг бодитой үнэлэхийг Ерөнхийлөгчөөс хүсчээ

u0411u042Fu041Cu0411u0410u0416u0410u0412Ард түмний дунд “Ард түмний гавьяат” хэмээх алдараар  олон нийтэд  хүндлэгдсэн зохиолын дуучин Монгол Улсын “жинхэнэ”  Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч, дуучин   Мягмарын БЯМБАЖАВ-ын уран бүтээлийг  төр, засгийн зүгээс үнэлэх  учиртай хэмээн  түүнтэй хүсэл тэмүүлэл нэгтэй   уран бүтээлчид болон   мөр зэрэгцэн уран бүтээл туурвин бүтээж явсан анд нөхдүүд, дуучид   нэгдэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар болжээ.

Тэд СТА, дуучин М.Бямбажавын Монголын нийтийн дууны ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь төр, засгийн зүгээс үнэлэх, түүний дахин давтагдашгүй дуу хоолойг таалан сонсох дуртай түмэн олныхоо сэтгэл зүрхийг хүндлэн  түүнд “Монгол Улсын Гавьяат жүжигчин” хэмээх эрхэм хүндтэй  цол, тэмдэгийг олгон алтан төрийн  хайр хишгийг хүртээнэ үү хэмээн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид  албан журмаар хандах болсноо дуулгалаа. Дашрамд  хэлэхэд М.Бямбажав нь МУГЖ Н.Чулуунхүүгийн хамтаар  “Эр хоёр загал”, “Баярлана даа” зэрэг  иргэд хөдөлмөрчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дуун суваргыг босголцсон уран бүтээлчдийн нэг юм. maxresdefault (1)

byambajav

Д.Энхбаяр

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …