Жимсний салатыг хэрхэн олон аргаар хийх вэ?
2015 оны 1 сар 10 / 21 цаг 32 минут
Хоол хүнс
Хамгийн эрүүл бөгөөд амттай хүнс бол яах аргагүй жимс жимсгэнэ билээ. Тиймээс шинэ жилийн үдшийн баярын ширээг жимсгэнэгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс жимсний салатыг хийх олон аргыг хүргэхээс гадна жимсээр зууш бэлтгэх аргуудыг хүргэж байна.
-
1
Хамгийн эхний алхам бол салат хийх жимсээ сонгох юм. Алим, лийр, тарвас, жүрж, киви, банана, усан үзэм, гүзээлзгэнэ, хан боргоцой, интоор гээд бүхий л төрлийн жимс жимсгэнэ нь өөр хоорондоо нийцтэй сайхан амттай болдог тул аль болох олон төрлийн жимс сонгож болно. Ямар ч жимс сонгосон бай гол нь эрүүл, шинэхэн жимс сонгоорой.
-
2
Ингээд салат хийхээр сонгосон жимсээ хүйтэн усанд сайтар угааж цэвэрлээрэй.
-
3
Хэрвээ таны сонгосон жимсэн дотор ястай, үртэй жимс байгаа бол идэхэд хялбар болгож урьдчилан ясыг авч цэвэрлэж болно.
-
4
Салатанд орох жимс жимсгэнийг хэрчиж бэлтгэхээс гадна навч, голыг цэвэрлэнэ.
-
5
Хэрчиж бэлтгэсэн жимсээ саванд хольж хийнэ.
-
6
Ингээд 2 хоолны халбага нимбэгний шүүс хийж хутгаад 10-15 минут амтраасны дараа шууд хэрэглэж болно.
-
7
Эсвэл нимбэгний шүүснээс гадна 1 цайны аяга жүржийн шүүс хийж салатыг хэрэглэж болно. Жимсний салат хийх дээрх энгийн аргаас гадна өөр олон амттай арга бий. Үүнийг та бүхэндээ толилуулъя.
-
8
Жимсний ёогуртоор салатыг амтлаж болно эсвэл энгийн таргийг чихэр болон жимсний шүүстэй холиод салатыг амтлаж болдог.
-
9
Мөн жимсний салат хийхдээ жимс жимсгэнийг адилхан өнгөөр нь хослуулж болно. Хан боргоцой, банана, шар алим, жүрж гэх мэт зөвхөн шар өнгөтэй жимсийг сонгож салат хийж болно.
-
10
Дандаа улаан жимсээр салат хийж үзээрэй.
-
11
Эсвэл дан ногоон өнгийн жимсээр салат хийж болох юм шүү.
-
12
Хатаасан коконутыг ашиглан жимсний салатыг амтлахад өвөрмөц сайхан амттай болдог.
-
13
Ингэхдээ 3 хоолны халбага хатаасан коконутыг хайруулын тавганд зөөлөн гал дээр бага зэрэг хуурсны дараа жимсэндээ хийж хутгаад хөргөж амраагаарай.
-
14
Түүнчлэн жимсний салатаа зөвхөн майноз, салат навчаар амтлах энгийн арга ч байдаг.
-
15
Дээрх амтлагаанаас гадна хатаасан жимс, самар, үзэм хийх нь таны сонголт шүү.
-
16
Жимсний салат хийх дээрх аргуудаас гадна жимсээр хэрхэн баярын ширээг амтлах зууш бэлтгэх аргыг хүргэж байна.
-
17
Жимсэн зууш хийхдээ тарвасыг ашиглаарай.
-
18
Ингэж жимсээр зууш хийж үзээрэй.
-
19
Хэрвээ та алимыг ингэж нарийн хэрчиж чадвал…
-
20
-
21
-
22
-
23
-
24
-
25
-
26
-
27
-
28
-
29
-
30
-
31
-
32
-
33
-
34