МЗХ-ноос нэгдүгээр сарыг “Гарааны сар” уриатайгаар эхлүүллээ

b71ee52131ba77bb47c19e8176896cc9Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон юм. 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургаадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар сарыг “Залуу сар”, есдүгээр сарыг “Номын сар”, аравдугаар сарыг “Ахмадын сар”, арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар”, арванхоёрдугаар сарыг “Барианы сар” гэсэн уриануудтай сар бүрийг өртөөлүүлэх юм байна.

Мөн үүний хажуугаар  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын “Цагаан уул” наадам,  “Залуу хүн” цуврал лекц, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, Хаврын баяр урлагийн наадам, Спирт үү, Спорт уу аян, “Залуусын наадам”, “Залуучуудын өдөр”, “Алмаматер” оны шилдэг оюутан шалгаруулах уралдаан, “Оны Залуу” лекц, “Нийгмийн үнэ цэнэ –ахмадаасаа суралцъя”, “Иргэний андгай өргөх ёслол”, “Next Stop” тэргүүний залуу харшийн наадмаас гадна хөдөлмөр эрхлэлт, зуучлал, аялал жуулчлал, залуучуудын бизнес хөгжлийг дэмжих зэрэг олон ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулах юм байна. МЗХ-ны 2015 оны хамгийн онцлох үйл ажиллагаа нь ирэх хавар “Азийн залуучуудын чуулган”-ыг Монголд анх удаа зохион байгуулах юм байна.

2015 онд хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд гол үйл ажиллагаануудаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

e2df5434131548cfa25ae5844f2929ca

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …