Д.Дорлигжавын гомдлыг АТГ шалгах үндэслэлгүй гэж үзжээ

38426Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн твиттертээ жиргэсэн 4 сая ам.доллартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ гаргасан билээ. Тэрээр өргөдөлдөө “Хууль зүйн сайд асан твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдээлсэн. Тэрхүү гүйлгээ нь надтай ямар ч холбоогүй тул нэр төрөө сэргээлгэхийг хүсч байна.  Тиймээс 4 сая ам.долларын асуудлыг шалгаж, эцэслэж өгөхийг хүсч байна” хэмээсэн байсан юм.

Харин уг өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс өргөдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …