“Лего” бол барилгын болон олон сонирхолтой сэдвийн хүрээг хамарч чадсан удаан эдэлгээтэй, зэврэлтэд тэсвэртэй хөнгөн цагааны хайлшин материалаар хийгдсэн хүүхдэд зориулагдсан тоглоом. “Лего” группийн төв оффис нь Денмаркын Беллунд хотод байрладаг юм. Техник технологи өндөр хөгжиж буй 21-р зуунд “Лего” групп хүүхдүүдийн анхаарлыг татахын тулд эвлүүлж тоглодог робот үйлдвэрлэдэг болсон байна. Ийм тоглоомоор тоглодог хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжиж инженерийн боловсролд багаасаа суралцдаг аж. Тийм ч учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ЕБС-ийн сурагчдадаа технологийн хичээлээр нь дамжуулан инженерийн мэдлэг олгохдоо лего роботыг хүүхдүүдээр угсаруулж онолын мэдлэгийг нь баталгаажуулж өгдөг байна.
“Лего боловсрол” ТТБ яг ийм чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар “Роботын сургууль” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр хүүхэд залуучуудад техник технологийн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг дэмжин хөгжүүлэх Монгол улсад ирээдүйн инженерүүд бэлтгэгдэн гарах эхлэлийг тавьж буй юм. “Роботын сургууль” төслийн хүрээнд ЕБС-ийн багш нарт математик, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, технологийн хичээлүүдийг цогц байдлаар заана. Ингэснээр багш нар лего робатыг ажиллуулах программ, мехнизмыг сурч сургуулийнхаа сурагчдад мэдлэгээ хуваалцах аж. Сургалтад “Лего” группийн “Лего эдюкэйшн” байгууллагын 30 жилийн туршлага дээр суурилсан сургалтын концепц болон хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаагаараа ондлог гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан. Хамгийн гол энэ сургалт ямар ч насны хүнд үнэ төлбөргүй “Лего роботын” боловсрол олгоно гэдгээрээ давуу талтай. Эхний ээжинд арван жилийн сургуулийн багш нарт сургалт явуулах зорилт тавьж буйгаа “Лего боловсрол” ТТБ Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Очир төслийн нээлтийн үеэр хэлсэн.
Өнөөдөр эхлэж буй сургалтад Өвөрхангай аймгийн Уянга сумын таван багш хамрагдаж байгаа бөгөөд сургалт энэ сарын 11-16-ны хооронд явагдахаар төлөвлөгджээ. Мөн сургалтад амжилттай оролцсон сургуулидад “Лего боловсрол” ТТБ-ын дэмжигч гишүүдийн санхүүжилтээр “Робот лаборатори”-ууд орон нутагт нь байгуулж өгөх замаар хүүхэд залуучуудад орчин үеийн техник технологийн мэдлэгийг олгох юм. Өвөрхангай аймгийн Уянга суманд л гэхэд Ц.Мягмардорж гэх хүн “Робот лаборатори” байгуулж өгөхөөр болжээ.
Өвөрхангай аймгийн Уянга сумын II сургуулийн технологийн багш Д.Лхагвасүрэн
Анх удаагаа хөдөө орон нутгаас ирж ийм төрлийн сургалтад хамрагдаж байгаадаа маш их баяртай байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын I, II сургуулиас таван багш хамрагдаж байгаа. Энэ сургалтад хамрагдахад тусласан Ц.Мягмардорж ахдаа танай сайтаар дамжуулан баярласнаа илэрхийлье. Би II сургуульд технолгийн багшаар ажилдаг. Манай сургуульд технологийн хичээлийн анги байдаг. Түүгээрээ дамжуулан сурагчдадаа авто загвар, нисэх загвар, усан онгоцны загвар гэсэн инженерийн боловсрол олгодог. Орон нутагт инженер болох сонирхолтой хүүхдүүд математик, физикийн хичээлээ л давтаад онолын мэдлэгээ баталгаажуулж чадаггүй. Харин тун удахгүй манай сургууль “Робот лаборатори”-той болсноор сурагчид инженер мэргэжилд дурлаж бүтээлч, зорилготой болно байх гэдэг итгэлтэй байна. Сурагчид аливаа зүйлийг гараараа барьж үзээд өөрсдөө бодож сэтгээд хийвэл цаашид инженер мэргэжлээр сурахад нь амар байх болов уу.
“Лего боловсрол” ТТБ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Очир: ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ ИНЖЕНЕРИЙГ БЭЛТГЭХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО
– “Лего боловсрол” ТТБ ирээдүйн инженер, зохион бүтээгчийг бэлтгэх зорилготойгоор байгуулагдсан. 10 жилийн дараа манай системээр суралцсан инженер хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэгдэн гарна.
Үргэлжлүүлэн Энд дарж уншина уу…