Б.Номин-Эрдэнэ, Б.Нямдорж, Э.Цэвэгмид нар анх удаа улсын аварга боллоо

10647239_926859587338862_1167341227013613428_nЧөлөөт бөхийн УАШТ-ний сүүлийн өдөр эмэгтэй 55, 63, 75, эрэгтэй 65, 86 кг-ын жингийн барилдаан болж тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж гардуулж баяр хүргэлээ. Тэрбээр ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагналыг эрэгтэй 86 жинд хүрэл медаль хүртсэн, “Ганьт” клубын бөх Л.Төртогтох, эмэгтэй 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, “Аврагч” спорт хорооны бөх С.Уянга нарт хүртээлээ. Тэрчлэн 2016 он хүртэл байгуулсан гэрээний дагуу япон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Ажиномото” компаниас ирүүлсэн, тамирчдын алдагдсан эрчим хүчийг нөхөх зориулалт бүхий аминобитал амин хүчлийн дээжийг эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нарт гардуулан өглөө. Уг амин хүчлийг японы олимпийн шигшээ багийн тамирчид хэрэглэдэг ажээ.
10685419_926857027339118_5537668920311484073_nТэмцээнийг өнөөдөр японы “Даи-пробис” компанийн захирал Тагани Кавано Шигеру үзэж сонирхлоо.
65 кг-ын жингийн хагас шигшээд Б.Нямдорж, өнгөрсөн жилийн улсын аварга Б.Батмагнай нарын барилдаан маш өрсөлдөөнтэй болж хоёрдугаар үед Б.Батмагнай дотуур хутган оноо авсан ч Б.Нямдорж хариу мэх хийн нуман тулгуур оруулж оноогоо ахиулсаар 5:5 онооны харьцаагаар хожсон. Дараа нь залуу бөх Б.Гомбодоржийг төвөггүй хожиж анх удаа улсын аварга болов.
86 кг-ын жинд залуу бөх Л.Төртогтох эхний тойргуудад түрүүлэх зорилготой зодоглосон олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, Б.Нямбаяр зэрэг шилдэг бөхчүүдийг дараалан өвдөг шороодуулсан ч хагас шигшээ барилдаанд П.Өсөхбаярт бүдэрсэн. П.Өсөхбаяр нь залуу бөх Б.Өлзийсайханыг туршлагаар илүүрхэн ялж хошой улсын аварга болов.
Эмэгтэй 55 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд Б.Номин-Эрдэнэ, П.Орхон нарын барилдаан хурц өрсөлдөөнтэй болж Б.Номин-Эрдэнэ 5:2 онооны харьцаагаар өрсөлдөгчөө дийлж анх удаа улсын аварга болох замаа засчээ.
63 кг-ын жингийн барилдаан үнэхээр сонирхолтой, таашгүй боллоо. “Хилчин” спорт хорооны бөх З.Болортунгалаг хоёрдугаар тойрогт Гавьяат тамирчин С.Батцэцэгийг тонгорч цэвэр ялж шуугиан дэгдээсэн. С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдаанд залуу бөх Х.Түмэнбаярыг 9 секундэд цэвэр дарж энэ УАШТ-ний хамгийн богино хугацаанд ялалт авсан бөх болов. Э.Цэвэгмид энэ жингийн шилдгүүд болон Ц.Баярзаяа, С.Нямгэрэл нарыг дараалан өвдөг шороодуулж шувтаргын барилдаанд бөхийн спортын гайхамшгийг үзүүлж хоёр оноо дутуу явсан ч өрсөлдөгчийнхөө алдааг ашиглан нуман тулгуурт оруулж хоёр оноо авах үед барилдаан дуусахад 4 секунд үлдсэн байлаа. Э.Цэвэгмид нь УАШТ-нд 12 дахь удаа оролцож ийнхүү улсын аварга боллоо. УАШТ-нээс нийтдээ 6 медаль авахдаа 51, 59, 55, 75, 67, 63 кг-ын жингүүд гээд 6 өөр жинд медаль авч байсан нь их сонин. 59 кг-ын жинд барилдаж байснаа жингээ огцом өсгөн 75 жинд орж тэгэснээ гэнэт 63 кг-ын жинд доошилж жингээр “тоглодог бөх” бололтой..
75 кг-ын жинд Г.Наранчимэг хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин О.Бурмааг өмсөх мэхэр цэвэр дарж цааш барилдсаар гурав дахь удаа улсын аварга хэмээх цолыг хүртлээ.
Алтын медалийн хувьд “Хангарьд” клуб 4, “Алдар” спорт хороо, “Арслан”, “Хасу-Мегастарс” клуб, “Хилчин” спорт хороо тус бүр 2, “Ганьт”, “Гацуурт-Олимп”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб тус бүр 1 алтан медаль авсан байна.
Ийнхүү чөлөөт бөхийн УАШТ зохион байгуулалт сайтай, олон бөх оролцсон сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээн явагдсан байрны чимэглэлийг үзэгчид магтаж УАШТ-нийг хоёр зурагтаар шууд дамжуулсанд ам сайтай байлаа.
Дотоодын хамгийн гол тэмцээнээ дуусгасан спорт хороо, клубүүд дараагийн бэлтгэл сургуулилт, тэмцээнийнхээ бэлтгэлд гарч байна. ОХУ-ын Буриад улсын эмэгтэй шигшээ багийн урилгаар 10 өдрийн хамтарсан цугларалт хийхээр манай эмэгтэй шигшээ багийн 2 дасгалжуулагч 9 бөхийн хамт даваа гаригт Улаан-Үд хотыг зорино. 4 бөхөө И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэсэн “Цастын барс” клуб бэлтгэлдээ гарч байна.

10931250_927181093973378_217972182795126610_n 10931212_927105750647579_8729712958323056737_n 10922486_926863020671852_4193556192308250643_n 10906304_927110640647090_716218564768360926_n 10906079_927106447314176_4792704595078662612_n 10521839_927113123980175_3428680903456302950_n 10430397_927158803975607_5582989118827510645_n 1723332_927170133974474_1964476146973119311_n 1465300_927164527308368_7603612546934464693_n
Чөлөөт бөхийн УАШТ-ний дүн
Эрэгтэй
57 кг 1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, залуучуудын дэлхийн аварга/
2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб/
3. Занданбудын Занабазар /”Арслан” клуб, азийн өсвөрийн аварга/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
Энэ жинд 34 бөх өрсөлджээ.
61 кг 1. Батсайханы Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клуб/
2. Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо,
армийн дэлхийн аварга/
3. Баатархүүгийн Өсөхбаяр /”Цастын барс” клуб/
3. Банзрагчийн Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/
Энэ жинд 24 бөх өрсөлджээ.
65 кг 1. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/
2. Болдбаатарын Гомбодорж /”Арслан” клуб/
3. Ганзоригийн Ханбүргэдэй /Баянзүрх дүүрэг/
3. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо,
армийн дэлхийн аварга/
Энэ жинд бөх өрсөлджээ.
70 кг 1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/
2. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” сургууль /
3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/
3. Цэрэндагвын Цогтбаяр /”Ганьт” клуб/
Энэ жинд 25 бөх өрсөлджээ.
74 кг 1. Доржваанчигийн Гомбодорж /Арслан” клуб/
2. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймаг,
”Хасу-Мегастарс” клуб, азийн өсвөрийн аварга/
3. Доржцэгмэдийн Алтангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/
3. Буянцогтын Цогтгэрэл /Дархан-Уул аймаг/
Энэ жинд 16 бөх өрсөлджээ.
86 кг 1. Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо/
2. Баасанцогтын Өлзийсайхан /Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегаватт” клуб/
3. Балтмөнхийн Бадамдорж /БТСДуС/
3. Лувсандоржийн Төртогтох /”Ганьт” клуб/
Энэ жинд 27 бөх өрсөлджээ.
97 кг 1. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб, азийн аварга/
2. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/
3. Мягмарын Мэндсайхан /”Харгант-Цамхаг” клуб /
Энэ жинд 29 бөх өрсөлджээ.
125 кг 1. Жаргалсайханы Чулуунбат /“Арслан” клуб/
2. Чагнаадоржийн Ганзориг /”Мандал-Оюут” дэвжээ, азийн аварга/
3. Өлзийсайханы Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Аврагч” спорт хороо, нийслэлийн оюутны шигшээ баг/
Энэ жинд 24 бөх өрсөлджээ.
Эрэгтэй багийн дүн
Нэгдүгээр байр “Арслан” клуб, 46 оноо,
дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Цогбадрахын Гантөгс
Хоёрдугаар байр Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб,
дасгалжуулагч Цэндийн Баярсайхан
Гуравдугаар байр “Алдар” спорт хороо,
дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр
Эмэгтэй
48 кг 1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн залуучуудын аварга/
2. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/
3. Алтангэрэлийн Цэндсүрэн /”Гацуурт-Олимп” клуб, нийслэлийн оюутны шигшээ баг/
3. Цогтбаатарын Бямбазаяа /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 17 бөх өрсөлджээ.
53 кг 1. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб,
ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга/
3. Батбаатарын Мөнхтуяа /”Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клуб/
Энэ жинд 14 бөх өрсөлджээ.
55 кг 1. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
2. Сүхдалайн Уянга /Аврагч” спорт хороо/
3. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
3. Эрдэнэ-Очирын Лхагвадулам /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 10 бөх өрсөлджээ.
58 кг 1. Баатаржавын Шоовдор /”Цастын Барс” клуб/
2. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
3. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо/
3. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/
Энэ жинд 6 бөх өрсөлджээ.
60 кг 1. Тунгалагийн Мөнхтуяа /”Хангарьд” клуб, ДАШТ-ний
хошой хүрэл медальт/
2. Сандагдоржийн Наранцэцэг /”Цастын барс” клуб/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг,
”Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
3. Отгонбатын Отгонтуяа /”Хилчин” спорт хороо/
Энэ жинд 11 бөх өрсөлджээ.
63 кг 1. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо/
2. Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/
3. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
4. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медаль, ДАШТ-ний алт, мөнгөн медальт,
оюутны универсиад наадмын аварга/
Энэ жинд 9 бөх өрсөлджээ.
69 кг 1. Очирбатын Насанбурмаа /”Гацуурт-Олимп”
сургууль, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/
2. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
3. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо,
ДАШТ-ний хүрэл медальт/
3. Эрдэнэцогийн Цоггэрэл /”Шонхор” дээд сургууль/
Энэ жинд 6 бөх өрсөлджээ.
75 кг 1. Гэлэгжамцын Наранчимэг /”Хилчин” спорт хороо,
азийн наадмын аварга ”/
2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб/
3. Очирбатын Бурмаа /”Гацуурт-Олимп” клуб,
ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/
3. Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС/
Энэ жинд 9. бөх өрсөлджээ.

Эмэгтэй багийн дүн

Нэгдүгээр байр “Хилчин” спорт хороо,
дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст
Хоёрдугаар байр “Алдар” спорт хороо,
дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр
Гуравдугаар байр “Хангарьд” спорт хороо,
дасгалжуулагч Түвшинтөрийн Энхтуяа

Багийн нэгдсэн дүн

Нэгдүгээр байр “Алдар” спорт хороо, 94 оноо,
дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр
Хоёрдугаар байр “Хилчин” спорт хороо, 92 оноо,
дасгалжуулагч Нэргүйн Түмэннаст
Гуравдугаар байр Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб,
85 оноо, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан

МЧБХ. Д.Өлгийсайхан

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …