Өмнөд Америкт явагдаж байгаа Дакар ралли өнгөрсөн бямба гарагт Болив улсын хилийг даваад байсан. Харин өчигдөр уралдаан эргээд Чилийн хилийг нэвтэрсэн бөгөөд 805 км зайд уралдсан байна. Дакар раллигийн 7 болон 8 дахь гараа эхлээд Боливийн хилийг давж эргээд Боливийн Уюни хотоос эргээд Чилийн Экикүе хүртэл уралдсан байна. 7 дах гараанд Мотоцикл, машины төрлийн оролцогчид уралдсан бол өчигдөр болсон 8 дахь гараагаар ачааны болон суудлын машины төрөлд оролцогчид уралдаан хийсэн байна. Бямба гарагт Мотоциклийн төрөлд оролцогчдоос нийдбэр хугацаагаара тэргүүлэгч Португалийн тамирчин Пауло Гозалвес түрүүлсэн байна.
Тэрээр раллиг нийлбэр хугацаагаар тэргүүлсээр байгаа юм. Харин түүний араас өнгөрсөн жилийн ялагч Испанийн Марк Кома, Чилийн тамирчин Пабло Күйнтанилла нар барианд орсон байна. Энэ төрөлд ороцлож байгаа манай тамирчдийн хувьд амжилтаа ахиулсаар байна. ОУХМ Болдбаатар 54-р байранд орсон бол Спортын мастер Анар 80-р байранд орсон байна. Харин авто машины төрөлд оролцогчид өчигдөр уралдаан хийсэн. Энэ төрөлд Саудын Арабын тамирчин Яазид Аль Ражи 3 цаг 26 мин 49 секундын хугацаагаар гарааны ялагчаар тодорсон байна. Харин түүний араас Аргентины тамирчин Орландо Терранова, Мини багийн Катар тамирчин Нассер Аль Аттия нар орж ирлээ. Катарын Нассер Аль Аттиягийн хувьд Дакар раллиг нийлбэр хугацаагаар тэргүүлсэн хэвээр байгаа юм. Энэ жилийн уралдаанд авто машинаар оролцож байгаа манай тамирчин Лхамаагийн багийнхан 65р байрыг эзэлсэн байна. Тэд 6 цаг8 мин 33 секундын хугацааг үзүүлсэн байна. Ачааны машины төрөлд хамгийн ОХУ-ын Камаз багийн Эдвард Николаев түрүүлсэн байна. Гэхдээ энэ төрлийг нийлбэр хугацаагаар Камаз багийн өөр нэгэн Орос тамирчин Айрат Мардеев тэргүүлсээр байгаа юм. Маргааш раллигийн 9 дэхь өдөр оролцогчид Экикегээс Калама хүртэл 539 км зайд уралдах хуваарьтай байна.
Эх сурвалж: http://www.ssport.mn/