Хорват эмэгтэй төрийн тэргүүнтэй боллоо

4atredur17g152r6hooqmpj8m1Хорват улсын төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Колинда Грабарь-Китарович ялалт байгуулжээ. Өдгөө 46 настай Колинда Грабарь-Китарович өрсөлдөгчөөсөө нэг хувийн саналаар илүүрхэн ялалт байгуулсан аж. Харин Ерөнхийлөгч Иво Ёсипович нэгхэн хувийн саналаар ялагдал хүлээснээр улиран сонгогдож чадаагүй байна. Өдгөө 57 настай Ивао Ёсипович 2010 онд Хорватын Ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын ирц 58.9 хувьтай байжээ. Энэ сонгууль нь 2015 оны сүүлээр явагдах парламентын сонгуулийн урьдчилсан сунгаанд тооцогддог аж.

Колинда Грабарь-Китарович Хорватыг хуучин Югославаас 1991 онд тусгаар тогтноход түлхэц үзүүлсэн Ардчилсан холбооны (HDZ) гишүүн юм. Гадаад хэргийн сайд асан Колинда Грабарь-Китарович НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажилладаг байна. Тэрээр Хорватыг хөгжингүй, чинээлэг улс болгон хөгжүүлэх, олон жил үргэлжилж буй эдийн засгийн хямралыг зогсоохыг төлөө ажиллана гэжээ.

Хорват улс 2013 оны долдугаар сард Европын холбоонд гишүүнээр нэгдсэн билээ. Зургаан жил үргэлжилсэн эдийн засгийн хямралын улмаас ажилгүйдлийн түвшин бараг 20 хувьд хүрээд буй аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …