Өнөөдрөөс эхлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн “Future Mongolia” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Үзэсгэлэнд 120 орчим улсын төлөөлөгч оролцоно хэмээн зохион байгуулагчдын зүгээс төлөвлөжээ. Тухайлбал, Катерпиллар, Хьюндай, Сиеменс, ТиссенГрупп зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд өмнө нь ч оролцож байсан юм.
Уул уурхайн салбараас жил бүр улсын төсөвт орж байгаа олон тэрбум орлогын томоохон хэсэг нь тус улсын хөгжил, ялангуяа дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт болон орж байна. Тус улсад уул уурхайн технологиос гадна бараг бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шаардлагатай байна. Одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм нь хуучин Зөвлөлтийн үеийнх бөгөөд бүхэлдээ хуучирсан, сэлбэг хэрэгсэл нь байвал олдоход туйлын бэрх болсон байна. Иймээс олон салбарт шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, хуучныг орлуулахыг төрөөс дэмжиж татварын болон бусад урамшуулах арга хэмжээг авч байгаа билээ.
Өнгөрсөн онд болсон “Future Mongolia”-д 14 орны 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд судалгаанаас үзэхэд оролцогчид сэтгэл хангалуун байсан тухайгаа хэлж байна. Тэд шинэ хэрэглэгчидтэй гэрээ байгуулж, бизнес хэлэлцээрийг газар дээр нь хийж байв.
Түүнчлэн үзэсгэлэн худалдааны үеэр Монгол улсын төр, хувийн хэвшлийн, институтууд болон бизнесийн төлөөллийг оролцуулах өргөтгөсөн хуралдаантай ажээ.
3000 метр квадрат үзэсгэлэнгийн талбай “Future Mongolia” үзэсгэлэн худалдааг дахин Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын хажууд байрлах “Буянт-Ухаа” спорт цогцолбор дотор болон түүний ойролцоо 22-ныг дуустал зохион байгуулна.Нийт 3000 метр квадрат үзэсгэлэнгийн танхимтай, 4500 метр квадрат ил талбайтай байх юм. Бусад мэдээлэл, оролцогчдын бүртгэлийн анкетийг www.future-mongolia.com сайтаас авах боломжтой.