Н.Энхбаяр сонгуулиас өмнө суллагдахгүй

enhbayr aa Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаяр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон ч эрүүл мэндийн шалтгаанаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. ЭМЯ, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар хүнд өвчтэй, хүмүүжигчийг улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх журам батлагдсанаар МАХН-ын дарга Н.Энхбаяр Клиникийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхлээд гурван сарын хугацаа өнгөрсөн ч биеийн байдал нь сайжрахгүй байгаа хэмээн намынх нь болоод ойр тойрныхон нь мэдэгдэж буй. Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаярын биеийн байдал сайн байгаа гэх мэдээллийг өгч байна. Түүнийг намынхан нь болоод ЭМ-ийн сайдын зүгээс эдгэршгүй өвчин туссан, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч талаар болсон юм.

Харин сүүлийн үед түүнийг суллагдах нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө суллагдахаар болсон, тохироо хийгдсэн гэсэн шуум гарсан ч хуульчидийн тайлбарлаж буйгаар тийм байх эрх зүйн үндэслэлгүй гэв. Учир нь түүний шүүхээс сонссон 2.6 жилийн хорих ялын хугацаа дуусгавар болох болоогүй, тэнсэнгээр суллагдах боломжтой ч ялын гурваны хоёрыг биеэр эдлэсэн тохиолдолд суллагдах боломж байгаа гэж тайлбарлалаа. Иймээс Н.Энхбаяр намраас тэнсэн харгалцах ялаар суллагдах боломжтой гэж хуулийн мэргэжилтэн тайлбарлав.

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаашлаад энэ ондоо багтаан суллагдах бүрэн боломжтой ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …