Эхнэрийг нь залгисан матрыг алж, өшөөгөө авчээ

7jcccbvbvec5abk30kbn9uo3h1Угандагийн загасчин Мубарак Батамбузе аварга матрыг араас нь мөшгиж, толгойг нь жадаар цавчиж, нутгийн баатар болоод байна. Түүний найман сартай жирэмсэн эхнэрийг Угандагийн Кёога нуурын эрэгт явж байхад нь 7,5 метр урттай, 1000 кг жинтэй матар иджээ. Матар хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг зургаан хүнийг үхэлд хүргэснээс гадна хэд хэдэн хүнийг залгиад байсан юм. Дээрх аварга амьтан нь Нил мөрний матарнуудаас 6 метр урт байжээ.

 Угандад жил бүр 30 орчим хүн аварга матарны халдлагад өртөж, амиа алддаг байна. Хүмүүс хэвлээр явагчдын гол хоол болсон загаснуудыг хэтэрхий их агнаж байгаа нь халдлагын гол шалтгаан гэж байгаль шинжээчид үздэг.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …