Гадаадаас саналаа өгсөн иргэдийн саналыг 26-нд тоолно

songuuli AA Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссууд санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хуудсыг санал авах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт Комиссоор дамжуулан СЕХ-нд нэн даруй хүргүүлэх үүрэгтэй билээ.

Үүний дагуу Комисс саналын хуудас болон сонгуулийн холбогдох  баримт бичгийг маргааш хүлээн авч дуусгах гэж байна. СЕХ эдгээр саналын хуудсыг тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагт эхэлж,  саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолох юм. Энэ ажиллагааг ажиглагч, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд  гадаадад байгаа монгол иргэдийн дунд явуулсан санал хураалтад  жагсаалтад бичигдсэн сонгогчдын 68.2 хувь нь буюу 4248 иргэн оролцож саналаа өгсөн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч  мэдээлэв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …