Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нар анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд хандсан. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд гомдлыг хүлээн авч өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Нийслэлийн шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарт дөрвөн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн ял оноогоод буй юм.
Тэднийг 2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүй олгосон хэмээн буруутгаад буй юм.
Т.Түвшин
Ugluu.mn