Сагсанбөмбөгийн нэгдүгээр тойргийн тоглолт өндөрлөлөө

Үндэсний Супер лигийн 1-р тойргийн сүүлийн 2 тоглолт өчигдөр спортын ордонд боллоо. Эхний тоглолт Т.Санчир тэргүүтэй “Мадимос Шонхорууд” “Их Өргөө Аравтууд” багуудын хооронд болсон юм. Одоогоор нэг ч легионер тоглогчгүй “Шонхоруудын” хувьд сүүлийн тоглолтондоо “Танан Гарьд” багт хожигдоод байсан бол “Аравтууд”-ын хувьд хүчирхэг “Дундговь Альянс Харцага”-уудыг буулган авч 1-р тойргийн 5 дахь хожлоо аваад байсан юм. Ингээд тоглолтын эхнээс “Аравтууд” баг давамгайлан эхэлсэн бөгөөд “Шонхорууд”-ын дасгалжуулагч Г.Өсөхбаяр Т.Санчирыг сэлгээнээс тоглолтонд оролцуулсан юм. Энэ өдөр “Аравтууд”-ын бүрэлдэхүүнээс Д.Мөнхтүвшин 28 оноо 4 самбар авсан бөгөөд тэрээр 3 шугамын араас 15 шидэж 5-ыг нь амжилттай болгоод байсан бол Dean Hadley супер лигийн 2 дахь тоглолтондоо 26 оноо 13 самбар гүйцэтгэсэн юм. Харин “Шонхор”-уудаас Т.Санчир сэлгээнээс оролцож 31 оноо авсан бол Г.Цэнгүүнбаяр 19 оноо 14 самбар авсан хэдий ч 97-94-өөр “Их Өргөө Аравтууд” хожиж 1-р тойргын 6 дахь хожлоо байгуулсан юм. Харин улирлын эхлэлийг тун сайн тавьсан ч 1- р тойргын сүүлийн 2 тоглолтондоо хожигдол хүлээсэн “Шонхор”-ууд 5 хожил 5 хожилдолтой 50 хувийн амжилтаар 1- р тойргийн өндөрлүүлж байна.

10923779_768364759908464_3821904739172240118_n

10259836_768367483241525_3724763738718536965_n

Энэ өдрийн сүүлийн буюу 1-р тойргын хамгийн сүүлийн тоглолтыг улирлалд 5 хожил 4 хожигдолтой өнгөрсөн улирлын аварга “SBL Хасын Хүлэгүүд”, 4 хожил 5 хожигдолтой “Хан Талстын Ирвэсүүд” багуудын хооронд болсон юм. Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын эзгүйд түүний унаган шавь нар үндэсний супер лигийн 1-р тойргийн сүүлийн тоглолтондоо тун сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд тэдний төвийн тоглогч Teeng Akol-ыг будагтай талбайд зогсоох тоглогч “Хүлэгүүд”-ээс байсангүй. Судан гаралтай америк иргэншилтэй төвийн тоглогч Teeng Akol энэ өдөр 30 оноо 21 самбар 6 хаалтыг хийсэн бол сэлгээнээс Э.Дорж-арилд 24 оноо 4 бөмбөг таслалтаар том тусыг хүргэсэн юм. Харин өнгөрсөн улирлын аваргуудаас Б.Билгүүн 34 оноо 8 самбар, М.Отгонмөнх 18 оноо, Marcus Hammonds 17 оноо авсан ч 6 дахь хожлоо байгуулахад төдийлөн хангалтгүй байлаа.

10500511_768407843237489_4057859813445324815_n

 

http://www.ssport.mn/

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …